Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 20
ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Андрей Карловын амь насанд халдаж, хөнөөсөн хэрэг өчигдөр орой гарлаа. Түүнийг Анкара хотын орчин үеийн урлагийн музейд “Орос орон Туркуудын нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн нээн, үг хэлж байх үед нь ар нуруу руу нь үл таних этгээд буудан хөнөөжээ. Эл хэргийг үйлдэгч нь 22 настай, Туркийн цагдаагийн офицер байсныг мэдээллэсэн байна. Хэрэг явдлын тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, эмгэнэл илэрхийлсэн төдийгүй "Энэ үйл явдал Орос-Туркийн харилцаанд сэв суулгасан үйл явдал боллоо" хэмээн хэлжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.