Дэлхийн миссийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн мисс А.Баярцэцэг гэнэтхэн муу хүн болж хувирав. Хувийн амьдралын хувьд гэрлээгүй ганц бие бүсгүй олны анхаарлыг улам их татаж байгаа. Тэгвэл мисс бүсгүй ганц бие биш, гадаад найз залуутай агаад олон жилийн турш үерхжээ. Түүний хэлний мэдлэгийг шагшин магтаж асан хүмүүс одоо дуугүй болж. Найз залуу нь бүсгүйг бүх талаар дэмжиж тусласаар энэ амжилтанд хүргэсэн гэх хүмүүс ч гарч ирлээ.
Мэдээж бүсгүй нь тэр том тэмцээн уралдаанд явахад зардал мөнгөнөөс эхлээд асуудал байлгүй л яахав. Мисс найз бүсгүйтэй байна гэдэг тэр чигээрээ халаасны чадавхи шаардах асуудал. Энэ өнцгөөс харвал хүргэн хүү түүний ялалтын тодорхой хувийг хангасан гэсэн үг.
Харин монгол эрчүүд А.Баярцэцэгийн сонголтод тун таагүй хандаж байна. Зүс царай, бие галбир гээд тэр залууд нь авах юм байхгүй юм байх. “Хачин юм” дагуулчихсан, мисс нь хүртэл ингэхээр бусад нь тодорхой гэлцэх боллоо. Бүх талаараа магтуулж төгс төгөлдөрийн туйл, миссүүдийн зэрэг зиндааг илэрхийлэгч гэгдэж байгаа бүсгүй гадаад найз залуугийнхаа “ачаар” сайн муу нэр аль алийг нь зүүх нь.
Х.Тэргэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.