Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 21
・ 1
Өнгөрсөн жил “Smog Free Tower” буюу хорт утаа бүхий мананг шүүн аюулгүй болгох зориулалттай хоёр цамхагийг Нидерландын Роттердам, Амстердам хотод байршуулсан нь багагүй үр дүнтэй гэдгийг харуулсан тул энэ жилээс тус цамхагийг Бээжин хотноо байршуулж эхэлжээ. “Smog Free Tower” цамхаг нь агаарын бохирдлын дийлэнхийг эзэлдэг 2,5 мкм ба түүнээс бага хэмжээний асар бага хэмжээт биетүүдийн 75 хувийг шүүн авч үлддэг гэдгээрээ авууштай. Бээжинд байгуулсан цамхаг нь зөвхөн сүүлийн 41 хоногийн дотор хөлбөмбөгийн 30 цэнгэлдэх хүрээлэнгийн эзэлдэг талбайтай дүйх хэмжээний 30 сая кубметр агаарыг шүүн цэвэрлэжээ.
Хотын хортой агаараас шүүн авсан жижиг хэсгүүдийг жижиг уутанд хуримтлуулаад цаашид гоёл чимэглэл үйлдвэрлэхэд ашигладаг аж. Ойролцоогоор нэг мянган кубметр агаар шүүн гаргаж авсан жижиг хэсгээр нэг бөгж, ханцуйны товч нэгийг хийдэг гэнэ. Агаар шүүх цамхаг ажиллаж эхэлснээс хойш Бээжингийн цамхагийн шүүсэн хатуу хаягдлаар 300 орчим бөгж хийжээ. Эдгээрийг гаргаж авахын тулд агаар шүүгч цамхаг нь 30 тэрбум кубметр агаарыг шүүн цэвэрлэсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.