Замын цагдаагийн торгууль хүртэл "цавчаатай" болжээ

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 23 ・ 5

Замын цагдаа нарын торгосон торгуулийн хуудсыг хүчингүй болгож устгадаг бүлэг бий болсон юм байна. Нэг жолооч 200 мянган төгрөгөөр торгуулсан байлаа гэхэд тухайн торгуулийн бичгийг нь компьютерийн санах ойноос устгаж,

Учир нь торгуулийн мэдээллийг устгаж, төлөх ёстой мөнгөний тань тал хувийг авдаг хүн олширчээ. Жишээ нь, иргэн Дорж 200 мянган төгрөгийн торгууль төлөх ёстой бол тэдэнд 100-120 мянгыг сэм атгуулаад, огт торгуулж байгаагүй мэт цэвэр түүхтэй болох боломжтой гэсэн үг.

Ингэж мэдээллээ устгуулсан, нээрээ нууцлахыг хүссэн эх сурвалж 9604хххх дугаарт хандахыг зөвлөсөн юм. Уг дугаараар холбогдож ийнхүү ярилцлаа.

-Машиныхаа улсын дугаарыг мэссэжээр явуулчих.

-Хөлсөнд нь хэдэн төгрөг өгөх вэ?

-Торгуулийн дүнгийн 60 хувийг өгөхөд болно. Торгуулийн чинь мэдээллийг шалгачихаад дансны дугаар явуулъя.

-Найдвартай юу. Автотээврийн үндэсний төвийнхөн мэдэхгүй биз дээ?

-Огт торгуулж байгаагүй гэж гарна. Мөнгөө шилжүүлчихвэл дор нь устгачихна гэв.

Тэрбээр яг ч өөрөө торгуулийн түүх устгадаггүй, зуучилж өгдөг хүн бололтой. Хэлж буйгаас нь үзвэл хоёр сарын өмнө тэрбээр төлөх ёстой нийт торгуулийн 40-50 хувийг л авдаг байж. Өдгөө 60 хувь болгон нэмж, 20-30 минутын дотор л торгуулийн түүхийг устгаж өгдөг болсон аж.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хэн гэдэг жолооч, ямар зөрчил гаргаж байгааг камераар баталгаажуулж, зохих торгууль ногдуулдаг. Харин нийслэлийн Замын цагдаагийн алба (ЗЦА)-ныхан жолооч нар торгуулиа төлж байгаа, эсэхийг хянах ёстой. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтний хэлж буйгаар өдгөө торгуулиа төлөлгүй, багадаа 100 гаруй мянган төгрөг болтол нь хуримтлуулсан жолооч цөөнгүй аж.

Тэрбээр “Олон удаа торгуулж, түүнийгээ төлөөгүй жолоочид ЗЦА-ныхан хариуцлага тооцох учиртай. Хэн, ямар зөрчил гаргаж, хэдэн төгрөгөөр торгуулсан нь мэдээллийн санд хадгалагдаж байдаг. Бид торгуулиа төлөхгүй байгаа жолоочийн мэдээллийг тус алба руу явуулдаг” гэсэн бол ЗЦА-ны мэргэжилтэн “Бидэнд ирсэн мэдээллийн дагуу замын хөдөлгөөн зохицуулагч нар их хэмжээний торгуультай жолоочийг саатуулж, зохих арга хэмжээ авдаг” гэв.

Гэтэл тус хоёр газрын мэргэжилтнүүд торгуулийн түүхийг устгаж өгч байна. “Дүрэм зөрчиж, торгуулсан мэдээллийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн л устгах боломжтой” гэж эх сурвалж мэдээлэв. Тэгэхээр камераар зөрчил илрүүлж, бэлэн бус торгууль ногдуулдаг болсон нь зарим хүнд тун ашигтай байгаа бололтой.

Нисэх, Яармагийн зам дээр машиныхаа хүч чадлыг гайхуулан, 80-100 км/цагийн хурдтай давхиж, ид бахаа хангадаг залуус тэдний “далбаан дор” намирч “Торгуулийн хуудас ирэг л дээ. Устгуулчихна хэмээн” таахалзаж байна.

Өнөөдөр сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: