Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 26
ОХУ-ын Сочи хотоос хөөрсөн Батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн нисэх онгоц Москва хотоос хөөрөн онгоц Сирийн Латакиа хотод байрлах Оросын цэргийн бааз руу нисэх замдаа осолдсон хэрэг ням гаригт гарсан билэ. Онгоцыг удалгүй Хар тэнгисийн эргийн ойролцоо сүйрсэн болохыг олж, тогтоосон юм.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр онгоцонд 84 зорчигч, нисэх багийн найман гишүүн байжээ. ОХУ-ын зэвсэгт хүчний А.Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын 60 гаруй уран бүтээлч байжээ. Тус чуулгын ерөнхий удирдаач Валерий Халилов ч мөн амиа алдсан зорчигчдын дунд байсан гэнэ. Тэд Сири дэх Оросын Хмеймим цэргийн баазад алба хашиж буй цэргүүдийн шинэ жилийн баярт зориулан тоглолт хийхээр явж байжээ.
Ослоор амиа алдсан зорчигчдын цогцсыг Москвад хүргэж, ар гэрийнхнээр нь таниулах ажлыг зохион байгуулахаар болсон тухай тус улсын Зам тээврийн сайд мэдэгдсэн байна.
Батлан хамгаалах яамны мэдээллээр ТУ-154 онгоцны тарж бутарсан сэгийг Хар тэнгисийн эргээс 1,5 км зайд, 50-70 метрийн гүнээс олсон байна. Одоогоор амиа алдсан зорчигчдоос 10 хүний цогцсыг тэнгисийн уснаас гаргаж авчээ. Ослоос амьд гарсан хүн байхгүй гэж мэдээлж байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Эмгэнэлт осолтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 26-нд улс орон даяар гашуудал зарласан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.