Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 27
Хонин сүрэг хамгийн их өсчээ
Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.5 пункт, үхрийнх 0.2 пунктээр буурч, хониных 0.7 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна. Үүнээс хонин сүргийн тоо 21 аймаг, Улаанбаатар хотод өссөн дүнтэй гарчээ.
Өвөрхангай аймаг хамгийн олон малтай
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг 5 сая 208.6 мянган толгой мал тоолуулж, тэргүүлсэн бол Хөвсгөл аймаг 5 сая 88.6 мянга, Архангай 5 сая 9.4 мянга, Төв 4 сая 704.7 мянга, Баянхонгор 4 сая 236.3 мянган мал тоолуулж, хамгийн олон малтай аймгийн эхний таван аймаг болжээ.
Энэ оны мал тооллогод 223.7 мянган өрх хамрагджээ
Энэ оны урьдчилсан дүнгээр 223.7 мянган малтай өрх тооллогод хамрагдсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос долоон мянга буюу 3.2 хувиар өсчээ. Малтай өрхийг малын тоогоор нь авч үзвэл 200 хүртэлх малтай өрхийн эзлэх хувь өмнөх оныхоос 0.3 хувь буюу 0.8 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Харин 201-ээс дээш хүртэлх малтай өрхийн эзлэх хувь 0.1 буюу 1.3 пунктээр өссөн байна. Үүнээс харахад олон малтай айл өрхийн тоо нэмэгдсэн гэдгийг албаныхан хэллээ.
Малтай өрхийн 71.8 хувь нь жилийн дөрвөн улиралд малаа маллан амьдардаг
Харин 200 хүртэлх малтай өрхийг аймгаар нь харвал хамгийн олон малчин өрхтэй Баян-Өлгий аймагт 11 438 өрх байдаг аж. Харин Орхон аймагт хамгийн бага буюу 912 өрх, 200 хүртэлх малтай амьдарч байна. Мөн 1000-аас дээш малтай өрхийг аймгаар нь авч үзвэл хамгийн олон малтай өрх нь Төв аймагт 1088 байгаа бол Орхон аймагт хамгийн бага буюу таван өрх 1000-аас дээш малтай ажээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 71.8 хувь буюу 160.6 мянган өрх нь жилийн дөрвөн улиралд малаа маллан амьдарч байна. Малчин өрхийн тоо өмнөх оныхоос 7.5 хувиар өссөн дүн гарчээ.
Шинээр малтай болж, анх удаа мал тооллогод хамрагдаж буй малчид өссөн дүнтэй гарчээ. Үүнд шинээр малтай болсон өрхийн 31.5 хувийг хангайн бүсэд, 26.4 хувь баруун бүсэд, 23 төвийн бүсэд, 14 хувь нь зүүн бүсэд, 5.1 хувь Улаанбаатар хотод амьдарч байна.
Малгүй болсон өрхийн тоонд өөрийн малыг бусдад шилжүүлсэн бусдад худалдсан, мал нь хорогдсон зэрэг шалтгаантай байдаг. Хангайн болон Төвийн бүсэд тус бүр 28.8 хувь баруун бүсэд 21.3 хувь, Зүүн бүсэд 12.5 хувь, Улаанбаатарт 8.8 хувьтай дүн гарсан байна.
Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
Төв аймаг адуун сүргийн тоогоороо тэргүүлжээ
-Адуун сүргийн тоо Дорноговь аймгаас бусад 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, адууны тоогоор Төв аймаг 382.4 мянга, Архангай 356.8 мянга, Өвөрхангай 323.4, Хэнтий 280.7 Сүхбаатар 274.6 мянган тоогоор аймгууд эхний таван байрт оржээ.
Үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ
-Үхэр сүргийн тоо Сүхбаатар, Дорноговь аймгаас бусад 19 аймаг, Улаанбаатар хотод өсч, үхрийн тоогоор Архангай 581.2 мянга, Хөвсгөл 436.6 мянга, Төв 326.1 мянга, Хэнтий 296.2 мянга Булган 293.6 мянга хүрч, тэргүүлжээ.
Тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймаг тэргүүлжээ
-Тэмээн сүргийн тоо Говьсүмбэр, Сүхбаатар аймгаас бусад 19 аймаг, Улаанбаатар хотод өсч, тэмээний тоогоор Өмнөговь 130.5 мянга, Баянхонгор 49.7 мянга, Говь-Алтай 38.5 мянга, Дорноговь 37.7 мянга, Дундговь 33.9 мянга хүрчээ.
Хонин сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ
-Хонин сүргийн тоо 21 аймаг, Улаанбааатар хотод өсч, хонины тоогоор Архангай 2 сая 667.9 мянга, Хөвсгөл 2 сая 488.7 мянга, Төв аймаг 2 сая 442 мянга, Өвөрхангай 2 сая 378.5 мянга, Хэнтий 1 сая 937.9 мянга хүрч, аймгууд эхний таван байрт оржээ.
Ямаан сүргийн тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ
-Ямаан сүргийн тоо Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь аймгаас бусад 18 аймаг, Улаанбаатар хотод өсчээ. Ямааны тоогоор Баянхонгор 2 сая 569 мянгаар тэргүүлж, Өвөрхангай 2 сая 220.5 мянга, Говь-Алтай 2 сая 173.9 мянга, Хөвсгөл 1 сая 973.9 мянга, Ховд 1 сая 685.7 мянган тоо толгойд хүрчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.