Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 28
・ 4

Орхон аймаг дахь МСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан захирал асан Н.Төгсбаатар нь “ДҮДӨ” ХХК-ийн захирал Л.Алтанцэцэгтэй сургуулийн ашиглагдаагүй 100м.кв талбай бүхий өрөө, тасалгааг таван жилийн хугацаатайгаар ашиглуулах гэрээ байгуулжээ. Уг нь “Төрийн байгууллага байрлаж байгаа байранд төрийн үйлчилгээ эрхэлдэгээс бусад аж ахуйн нэгж байгууллага байрлахыг хориглоно” гэсэн хуувийн заалт баайдаг ч үүнийг зөрчсөн байгаа юм. Тиймээс түүний энэ хариуцлагагүй үйлдлээс болж нийт 7 удаагийн шүүх хурал болжээ, өнгөрсөн хугацаанд.
Тодруулбал, Орхон аймгийн МСҮТ-өөс 58.872.300 төгрөг гаргуулан “ДҮДӨ”ХХК-д олгуулах тухай 899 дугаартай шийдвэр гарч, давж заалдах шатны шүүхийн хуралдаан болж, Сум дундын иргэний хэргийн шүүхийн 899 дугаартай буюу өмнөх шийдвэрийг хүчингүйд тооцон, дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. Харин 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Сум дундын 14-р шүүхийн хуралдаан болж, Орхон аймгийн МСҮТ-өөс 96.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ДҮДӨ”ХХК-д олгуулах тухай 667 дугаартай шийдвэр гарсан байна. Харин тус оных нь 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж, шүүгч 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 667 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай 127 дугаар магадлал гарчээ. Ингээд “ДҮДӨ” ХХК-ийн 190.925.813 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэл нотлогдоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн МСҮТ-ийн байрнаас албадан гаргах тухай 553 дугаартай шийдвэр гарсан байна. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж, Орхон аймгийн МСҮТ-өөс 65.364.644 төгрөгийг гаргуулж, “ДҮДӨ” ХХК-д олгох тухай 149 дугаартай шийдвэр гарчээ. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 149 дугаартай шийдвэрийг сургууль Улсын дээд шүүхэд давж заалдсан бөгөөд уг шүүхийн албан ёсны шийдвэр 1 сарын дараа ирэх ёстой гэсэн байгаа юм.
Түүнчлэн Н.Төгсбаатарын хууль зөрчсөн уг асуудлыг нэр бүхий олон хүн эсэргүүцэж Орхон аймгийн засаг дарга Д.Батлут, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нараас хариу ирүүлэхдээ төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэх агуулга бүхий хариуг өгсөн байдаг аж. За харин Орхон аймгийн засаг дарга Д.Батлутаас хариу ирүүлээгүй байдаг аж. Тэгэхээр засаг дарга Д.Батлут хууль журам зөрчдөг Н.Төгсбаатарыг цаагуураа өмгөөлж хамгаалдаг уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг дахин сургуулийн захирлаар томилуулахаар Орхон аймгийн зүгээс нэр дэвшүүлэн хэлэлцүүлж байгаа нь хууль ёсонд нийцэх эсэхийг дахин нягталж өгнө үү гэдэг асуудлыг иргэдийн зүгээс холбогдох хүмүүст тавьж байгаа ажээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.