Шинэ оны анхны нар харах иргэдийн анхааралд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 28 ・ 3

Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог.

Энэ үеэр замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллах юм байна.

Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас зөвлөж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 30/

    яг үнэн

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 29/

    nice

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 29/

    Бусдыг дагаж далдаганагчидад хамаатай байх .Шинийн нэгний өглөө өндөрлөг дээр гарж өвөг дээдсээ дагаж арц хүжээ уугиулж идээ будааны дээжээ өргөж нарандаа залбираад золгож байсныг л мэдэх юм

    1
    Хариулах