"Мобиком"-ын сүлжээ тасарч, хэрэглэгчидээ хохироосоор байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 28 ・ 5

“Мобиком” корпорацийг тойрсон хэл ам сүүлийн жилүүдэд тасрахгүй байгаа боловч эднийх үйл ажиллагаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжид огтхон ч санаа зовдоггүй. Учир нь тэд өндөр төлбөр авч, хэрэглэгчдээ хохироогоод олон жил болж байгаа.  Өмнө Мобикомын асуудлыг ШӨХТГ шалгахад дараа төлбөрт  нэлээд зөрчлүүд илэрсэн байдаг. Тухайлбал, тус компани нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг аж. Холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байжээ. Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх м-ссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг зөрчил илэрсэн түүхтэй.

Тэгвэл бусдын урмыг хугалсаар байгаа Мобиком өнөөдөр мөн л хэрэглэгчдийнхээ тэвчээрийг барж хохироож байна. Тодруулбал, өнөө өглөөнөөс хойш Мобикомын сүлжээ тасраад одоо болтол ирээгүй байна. Сүлжээтэй гэсэн тэмдэг гарч байгаа ч гаднгаас огт дуудлага ирэхгүй, гадагшаа дуудлага гарахгүй байгаа юм. Гэхдээ өмнө нь ингэж, сүлжээ тасрана гэж мөн л мэдэгдээгүй хэрэглэгчидээ хохироож байгаа юм. Сүүлийн үед утас гэдэг хүмүүсийн чухал хэрэглээ болсон, утасны сүлжээгүй болсноос үүдсэн хохирлыг хэн хариуцах бэ. Ер нь сошиалаар Мобигоос бүр мөсөн татгалзья гэдэг уриа явж байна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 03/

    Sain sanuulga xaayaa xaayaa xeregtei yum baina...

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 29/

    nice

    Хариулах
  • Сан / 2016 12 сар 28/

    Моби арай дэндүү юм аа би олон жил хэрэглэгч нь байгаа нэг олигтой хөнглөлт байхгүй хамаг ажил утсаар ярьж болдог гэтэл маш хэнэггүй сонин газар

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 28/

    миний утасны аппарат сүлжээ тасарсанаас хойш 1 бол Invalid SIM, 1 бол Roaming гээд бүр болохоо байлаа хохиролыг минь МОБИКОМ барагдуулах болно байхдаа

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 28/

    yaaj tohirgoo hiidiim bol oo LG

    Хариулах