Маргааш 128 бөхийн барилдаантай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 28 ・ 1

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойн баярын өдөр маргааш тохионо. Эл өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба,  Улсын аварга Г.Эрхэмбаяр,  Улсын арслан Н.Батсуурь,  улсын арлсан П.Бүрэнтөгс,  улсын арслан Э.Оюунболд нарын чансаа өндөр 128  бөх барилдах юм байна.

Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхдугаар барилдаан 2011 онд болж Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байсан.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: