Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 30
・ 9

С.Зоригийн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж саяхан шүүх шийдвэрээ гаргалаа. Түүний амь насыг санаатайгаар, захиалгаар хөнөөсөн гурван хүзнд 25 хүртлэх жилийн ял оноолоо. Гэвч хэрэг гарснаас хойш нэр бүхий хүмүүсийг эл хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байсан ч өнөөг хүртэл гэмт этгээдийг илрүүлээгүй юм.
Харин хамгийн сүүлд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эл хэрэгт сэжигтнээр татаж, шалгаж эхэлснээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд тэдэнд холбогдох хэргийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дөрвөн өдрийн турш хаалттай хэлэлцлээ. Ингээд өнөөдөр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаад шийдвэрээ гаргасан байна.
Үүнийхээ дараа шүүх хуралдааныг даргалагч шүүгч М.Алдар шүүх хурлын шийдвэрийг олон нийтэд танилцуулсан юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржааг санаатайгаар бусдын амь насыг захиалгаар онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргалаа. Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гяндан хорихоор болсон байна. Харин шүүгдэгч Т.Чимэгээд бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэлээ. Харин Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноолоо.
Шүүх бүрэлдэхүүн прокуророос гаргасан яллах дүгнлэтийг хэвээр нь буюу Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар яллажээ. Шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өчигдрийн 22.00 цаг хүртэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэн зөвлөлдсөн юм. Дашрамд сануулахад, шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон.
Хамгийн гол нь захиалагч нь хэн бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Гэтэл захиалгч нь хэн байсныг хэнч хэлсэнгүй. Үүнйг хэнээс асуух бэ.
Г.Наран

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.