Хоолны хордлого тайлах үр дүнтэй аргууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 01 ・ 1

 

 

Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох тухай мэдээллийг хүргэе. 

Цагаан гаа

Цагаан гаа нь хоолны хордлогыг гэрээр эмчлэх хамгийн сайн эм юм. Өглөө эсвэл орой хоолны дараа цагаан гааны цай ууснаар шар хөөрөх, далайн өвчин, хоолны хордлого зэргийг эдгээж болно. Цайг бэлтгэхдээ 1 аяга усанд цагаан гааг хийж минут гаран буцалгаад элсэн чихэр эсвэл зөгийн бал нэмж ууна. Мөн хэдэн дусал цагаан гааны шүүсийг нэг халбага зөгийн балан дээр хийж өдөрт 3-5 удаа ууснаар үрэвслийг намдаадаг.

Мөн тараг нь бактери, микробын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хоолны хордлогоос үүдсэн бактерийг устгах, эмний хор гаргах үйлчилгээтэй. Грек чирэг үр ч мөн адил хэвлийн хөндийн өвчнийг эмчлэхэд тусалдаг билээ. 1 цайны халбага грек чирэг үрийг 1 халбага тарагтай хольж хэрэглэнэ. Үрийг залгихдаа зажилж болохгүй. Ийн хольж хэрэглэснээр бөөлжис хүрэхийг багасгаж, ходоод гэдэсний өвчнийг түргэн эдгээнэ.

Нимбэг

 

Нимбэг нь үрэвсэл, вирус, бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нимбэгний хүчил нь хоолны хордлогоос үүссэн бактерийг устгадаг байна. 1 цайны халбага нимбэгний шүүсэн дээр чимх элсэн чихэр хийж өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Мөн нимбэгний шүүстэй бүлээн ус ууснаар ходоод гэдэс цэвэрлэгддэг. 

Мөн сармис нь хоолны хордлогыг эмчлэхэд гайхалтай нөлөө үзүүлдэг бөгөөд вирус, бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн аж. Мөн суулгац, хэвлийн хөндийн өвчнийг эдгээдэг бөгөөд та өдөрт нэг хумс сармисыг бүлээн усаар даруулан идэхэд хангалттай. Ингэснээр өвчин түргэн эдгэрч, зовиур арилах юм.

 

Үүнээс гадна гадил нь маш хурдан ходоодонд очиж, боловсруулагддаг тул хордлогыг эмчлэхэд өндөр тустай. Энэ нь өөртөө кали ихээр агуулдаг тул бөөлжих болох суулгалтыг багасгадаг аж. Та гадилаа дангаар нь идэх, эсвэл шэйк хийж өдөрт 2-3 удаа ууснаар зовиурыг багасгаж, дотор муухайрахыг болиулж болно.

 

 Ургамлын гаралтай цай

 

Ургамлын гаралтай цайг та хоолны хордлоготой үедээ тогтмол уух нь биеийг тань чийгшил, усны нэгдлээр хангаж, дотроос тань эмчилж өгөх болно. Харин гаатай цай нь гэдсэн тань онцгой нөлөө үзүүлж, өвдөлтийг намдаана.

 Зөгийн бал

 

Зөгийн бал нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг бөгөөд энэ нь хоолны хордлогыг түргэн хугацаанд эмчлэх шидтэй аж. Үүнийг та буцалсан усанд найруулан уух боломжтой бөгөөд өдөрт 3 аяга зөгийн балтай усыг ууж хэвшээрэй. Ингэснээр  ходоодны өвчлөл багасч, хоолны хорлого тайлагдах боломжтой

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2019 11 сар 06/

    huruunii undug hatgaval iluu hurdan hordlog tailagdana undu hatgaj muu tsusiig gargah heregtei

    1
    Хариулах