Меган Фокс: Би хүүхдүүдийнхээ төлөө кино урлагийг орхиж чадна

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 01

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Меган Фокс оны анхны ярилцлагаа “ABS” сувагт өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд шинэ оны мэнд хүргэе?

 

-Маш их баярлалаа. Танд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе.

 

-Шинэ оноо хаана, хэрхэн тэмдэглэв?

 

-Би Зул сарын баяраа гэр бүлийнхээ хамтаар Хавай аралд тэмдэглэсэн. Харин он солигдох торгон агшинг гэртээ тэмдэглэсэн.

 

-Өнгөрсөн он хэрхэн өнгөрөв. 2016 онд танд таалагдсан уу. Өнгөрсөн онд өнгөрсөн баяр, жаргалынхаа талаар сонирхуулаач?

 

-Бүх талаараа надад таалагдсан. Гайхалтай олон үйл явдал миний амьдралд тохиолоо. Би 2016 онд дахин ээж болсон. Энэ бол хамгийн гайхалтай үйл явдал.

 

-Энэ Зул сар таны хүүгийн анхны баяр.

 

-Тийм ээ. Хүү минь зочны өрөөнд байрлах аварга том зул сарын модыг хараад их баярлаж байсан. Мөн ширээн дээр байрлах бүх  зүйлс түүний анхаарлыг татаж байсан. Энэ Зул сар хүүд минь таалагдсан байх. Итгэлтэй байна.

 

-Та их үзэсгэлэнтэй. Өнөөдрийг хүртэл таныг хайрладаг залуус маш их. Гэтэл та гурван хүүхэдтэй ч гайхалтай харагдсаар байна. Таны гоо сайхны нууц юу вэ?

 

-Мэдээж хэрэг надад сайхан харагдах нууц бий. Би тааралдсан бүхнээ идэж бас өмсдөггүй. Гэхдээ хүүхдийнхээ төлөө хоолоо хасч, тураах эм хэрэглэхгүйгээр илүүдэл жинтэй тэмцсэн. Учир нь хүүхдүүдэд минь эрүүл ээж хэрэгтэй.

 

 

-Таны хариулт гайхалтай сонсогдож байна?

 

-Баярлалаа. Би үнэнийг өгүүлж байна.

 

-Олны танил эрхмүүдээс хэнээс нь үлгэр дуурайлал авдаг вэ?

 

-Жүжигчин Катрин Зета Жонас. Энэ бүсгүй гайхалтай. Түүний бүх зүйл надад таалагддаг.

 

-Та жирэмсэн байхдаа “Мутант Нинжа” кинонд тоглосон. Энэхүү уран бүтээл их амжилт олсон. Энэ талаар?

 

-Тиймээ их хэцүү байсан. Гэдэс минь өдрөөс өдөрт томорч байсан.  Гэхдээ би хүүгийнхээ төлөө бүх зүйлийг даван туулсан.

 

-Хэзээ уран бүтээлийн ажилдаа орох вэ?

 

-Хэд хэдэн сайхан санал ирсэн. Гэхдээ хүү минь хэтэрхий жаахан байна. Тун удахгүй шийдвэрээ гаргах байх.

 

 

-Кино урлаг, хүүхдүүд. Нэгийг нь сонго гэвэл. Иймэрхүү сонголтын өмнө зогссон олон тохиолдол бий?

 

-Их хэцүү асуулт байна. Би хүүхдүүдийнхээ төлөө кино урлагийг орхиж чадна. Учир нь хүүхдүүд минь миний бүх зүйл.

 

Б.Дэлгэрцэцэг

шууд.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх