Хүүхдийнхээ зургийг фэйсбүүкэд байршуулсан эцэг эхийг торгодог хууль Францад хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Ингэхдээ тав хүртэлх насны хүүхдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулбал торгууль хүлээхээр болжээ. Таван нас ч хүрээгүй балчир хүүхдүүдийн зургийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бол  хувийн нууцад нь халдаж байгаа явдал хэмээн тус улсын хууль тогтоогчид үзсэн байна.

Франц улсын Хувийн мэдээллийг хадгалах тухай хуульд зааснаар үүнийг зөрчсөн эцэг эхэд 45 мянган еврогийн торгууль хүлээлгэхээр өнгөрсөн оны төгсгөлд баталсан аж. Харин энэхүү торгуулийг төлөхөөс татгалзвал нэг жил хорих ялаар шийтгэх юм байна.