Утааны хорыг судлах нэрийдлээр 600 сая төгрөг завших нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 02 ・ 3

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, Улаанбаатар хотын утааны хор уршиг Бээжингийнхээс дариу хэд дахин өндөр болоод удаж байна. Үе үеийн Засгийн газар чамлахааргүй их мөнгийг агаарын бохирдол бууруулах ажилд зарцуулдаг ч үр дүнд хүрсэн зүйл нэг байхгүй.  Энэ онд гэхэд л агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс тэрбум, Нийслэлээс ГУРВАН ТЭРБУМ 150 САЯ, "Улаанбаатар Цэвэр агаар төсөл"-өөс 2.6 САЯ АМ.ДОЛЛАР зарцуулах тухай тоон мэдээллийг гаргасан байна.

Агаарын бохирдолд мөнгө зарцуулдаг ч үр дүнд хүрдэггүй үе үеийн Засгийн газрын гунигт түүхийг дахин давтаж байна гэсэн үг.  Тодруулбал дээрх төсөвт тусгаснаар, "Монватт" компанийн үйлдвэрлэдэг Тулгат зуухны хэрэглээг нэмэгдүүлэхэд нэг тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хотын ногоон байгууламж, ойжуулалтыг дэмжихэд 400 сая төгрөг тусгасан байна. Агаарын чанарыг шинжлэх явуулын лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэг тэрбум гэсэн байх жишээтэй. Үнэндээ агаарын чанарыг судлаад, шинжлээд хэрэг байна уу. Ер нь бол шинжлэлтгүй тодорхой болсон. Үүнээс харахад агаар бохирдолтой байх тусам төрийнхөнд хэрэгтэй, ашигтай байгаа мэт. Магадгүй тэд дээрх шинэчлэлт өөрчлөлт нэрийдлээр тусгасан мөнгөнөөсөө хувийн компаниудаа санхүүжүүлж ашиг олох боломжтой биз. Хамгийн эмгэнэлтэй нь агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 САЯ төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Хэрхэн нөлөөлж байгаа энэ их мөнгөөр судлаж байхаар, зүгээр л бохирдол бууруулах эхний алхамаа хиймээр юм. Ер нь л жил бүр судладаг. Судлах утаа байгаа нь тэдэнд бас аз болтой юм.

Ингээд жил бүр утааны хорыг судласар байтал нэг өвөл нь дуусаад, утаанаас ангижрах тухай асуудал үлгэрийн далай болох юм байна. Яасан илүүдээ гарсан 600 сая төгрөг бэ. Энэ мэтээр төсвийг үргүй зардаг нэг жишээ.
Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 03/

    Монватт мэтийн өөрийн намынхны бизнесийг дэмжих, тэгээд яаж ийгээд нөгөө 60 тэрбумаа олж авах арга гэхээс өөр үг олдохгүй байна, ард түмэн даанч хонь шиг дуугай байдаг болохоор арга ч үгүй биз

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 02/

    Ингэж судалсаар байгаад утаанаас хүний эрүүл мэндэд хэрэг болох эсхүл зайлшгүй шаардлагтай бодис хайгаад байгаа юм биз дээ.Түүнээс биш хортой гэснийг нь бол нэлээн олон жил судаллаа.За та нар заавал өөрсдөө цаг алдаж судлахгүй тэгж их мэдмээр байгаа бол өнгөрсөн зууны дунд үед болсон дайны үеэр манж

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 02/

    Ugaasaa khortoi oilgomjtoi shuu dee. Ali khediin olon ulsad sudalchikhsan zuil shuu dee. Odoo kharin jaaj zailuulakh gedeg asuudal chukhal bna.!!!

    Хариулах