Автобус осолдож, найман хүн гэмтсэн хэрэг гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 03 ・ 1

Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 59 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа. Өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгджээ.

 Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын уулзварт Shaolin  маркийн автобусны жолооч Д нь Prius  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлджээ. Улмаар зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын найман хүн гэмтсэн хэрэг гарчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: