Дональд Трамп анхны хэвлэлийн бага хурлаа хийнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 05 ・ 1

Энэ сарын 11-ний өдөр, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын анхны хэвлэлийн бага хурал болох талаар түүний туслах Келлиэнн Конуэй CNN-д мэдээлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 8-нд Дональд Трамп АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсныхаа дараа 12 дугаар сард хэвлэлийн бага хурал хийлгэнэ хэмээн мэдэгдэж байсан ч хугацаа нь хойшилсон талаар түүний төлөөлөгчид мэдэгдсэн билээ. Америкийн хэвлэлүүд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнтэй олон нийтийн Твиттер сүлжээ болон мужуудад хийж буй уулзалтууд дээрхи мэдэгдлээрээ харьцах болсныг ч тэмдэглэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: