Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 06
・ 1

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр 2016 оны 12 дугаар сарын 30-нд Антарктидын Юнион Глетчер-ээс ИЛ-76 онгоцоор хөөрч Чилийн Пунта Аренас хотод хүрэлцэн ирсэн билээ.
Ингэснээр манай тамирчин дэлхийн долоон ноён оргилд бүгдэд нь амжилттай авирч чадсан билээ. Тэрбээр өмнө нь Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байгаа билээ.
Б.Гангаамаа эх орондоо маргааш ирэх гэж байна. Ирсэн даруйдаа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.