Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 06
・ 1

БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9,10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлжээ.
Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд ирж оролцсоноор төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцаж, нэг дороос сонголт хийх боломжтой аж.
Ирэх даваа гарагийн 11:00 цагт МҮХАҮТ-д нээгдэх үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцох юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.