Өршөөл үзүүлсэн "Саусгоби сэнд"-ээс 35,3 тэрбум төгрөгөө хэзээ авах бэ Ерөнхийлөгчөө

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 09 ・ 5

 “Саусгоби Сэндс” ХХК манай улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй.  “Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд  АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид,   Хилармон В.Кажуком нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлчихсэн. Тэгэхээр 35 тэрбум төгрөгийн хохирлыг хэн яг хэзээ, ямар байдлаар төлөх ёстой гэдэг асуудал орхигдож байгаа юм. Уг нь энэ компанийг шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Энэ нь Монгол Улс энэ хэмжээний мөнгөөр хохирсон гэдэг баталгаа.

Засгийн газар сонгуулийн өмнө нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан  нь “Саусгоби сэндс” компани 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авсан. Мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байгаа.

 “Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани,  ингээд үзэхээр Тавантолгой Хятадуудад очиж байж болох талтай харагдаж буй юм. “Саусгоби сэндс” компанийн хууль зөрчсөн асуудлыг эргэн сануулахад, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. “Саусгоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байж. Тус компанийн хайгуул хийсэн зардал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь  цуцлах дүгнэлт гаргасан байж. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэгийг нь авлигад авч, үлдсэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авлигад авсан лицензээ найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон гэдэг. “Саусгоби Сэндс”-ээс “Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай,  42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан байдаг. Тэгэхээр Монголын эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн ордоор хахуульдсан гэх асуудалд холбогдсон юм. “Саусгоби Сэндс”- ээс өрөө авчихвал эдийн засгийн хямралтай энэ үед том хувь нэмэр болмоор байх юм.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ард хүн / 2017 01 сар 09/

    Бэлэглэнэ ч гэх шиг аль хэдийн бас өөр нэг хүний хуйвалдааных нь данс руу ороо биз.элбэгдорж гуай улсаа худалдаад ч явах шоучин хүн.худлаа дүр эсгээд л.энэ хүнд хийж чадахгүй юм гэж байхгүй байхаа.муу үйл болгоныг өөрийн гараар хийж байдаг түүнийгээ бусдыг хийсэн мэт жүжиглэдэг ёстой л нэг амилсан ч

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 09/

    Ялихгүй зусар баяжихад саад гэдэг л болсондоо,тэр нөхөр өршөөгдсөн ч эндэх компани нь төлбөрийг нь төлөх юм гээд яриад байсан худлаа байх нь ээ?

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 09/

    Элбэгдорж өөрөө төлөх болно.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 09/

    erunhiilugch maani beleglesen yum chini ergeed avch chadah uu haragdaarai

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 09/

    hudalch elbegdorj tuluh bailgui

    Хариулах