Аялан тоглолт Төв аймгаас эхэллээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 10 ・ 1

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн дунд болдог "Үндэсний супер лиг" үргэлжилж байна. 2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж байгаагаас шөвгийн наймд өрсөлдөх багууд энэ долоо хоногт тодорлоо.

Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтод “Төв Ургац” баг шалгараагүй ч тэд өчигдөр /2017.01.08/ хэсгийн сүүлийн тоглолтоо өөрийн талбай дээрээ “Өвөрхангай Хас хэлхээ” багийг хүлээн авч тоглолоо. Энэхүү тоглолт 140:126 онооны харьцаагаар “Төв Ургац”-ын ялалтаар өндөрлөсөн. Лигийн тоглолтыг сонирхолтой болгох үүднээс шөвгийн наймын эхний тоглолтууд орон нутагт болж байна. Тэгвэл энэхүү аяныг “Төв Ургац” эхлүүллээ. Хэдийгээр шөвгийн наймд үлдээгүй ч гэсэн тэд нутгийн хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө сонирхолтой тоглолтыг үзүүлснээс гадна хандивын арга хэмжээнд оролцжээ.

“Төв Ургац” багийн залуус сайн үйлсийн аянд нэгдэж, аймгийнхаа цусны төвд цусаа хандивласан байна. Мөн тоглолтын билетийн орлогыг аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн Хүүхдийн тасагт хандивлажээ.

Үндэсний лигийн анхны аялан тоглолт Төв аймагт болох үеэр холимог оддын тоглолтыг зохион байгуулсан. Холимог оддын багийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х. Цагаанбаатар(Увс) ахалсан бол “Universe Best Songs” наадмын Тэргүүн байрын шагналт, СТА дуучин Жавхлантөгс (Завхан), Маск продакшн залуу жүжигчин Цасчихэр (Өвөрхангай), жүжигчин СТА О. Ганбаатар (Төв), хөтлөгч Болд(Төв), дуучин Оюунбат (Төв) нарын алдартнууд багтжээ.

Ийнхүү 21 аймгийн Үндэсний супер лигийн аялан тоглолт эхэллээ. Энэхүү лигийн шөвгийн наймд үлдсэн багууд болон тоглолтын хуваарийг эргэн мэдээлнэ.

Ч.БОЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: