Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 10
・ 9
Анх Хөгжлийн банк 6.9 их наяд төгрөгийн активтайгаас нийт зургаан их наяд төгрөгийг зээлээр олгосон. Өнөөдрийн байдлаар 202 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Нийт зээлийн 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл нь 13.8 хувийг эзэлж байна. Ойрын гурван жилийн хугацаанд гаднаас авсан зээлийн эргэн төлөлтөд 3.7 их наядыг төлнө” гэсэн байна.
Тухайн зээлийн 54.3 хувь нь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр 371 төсөлд зарцуулжээ. Нийт зээлийн 28.3 хувь болох 1.7 их наядыг Хөгжлийн банк 16 төсөлд зарцуулахдаа улсын үйлдвэрийн найм, хувийн найман төсөлд зарцуулсан байна. Мөн арилжааны банкуудаар дамжуулан нийт зээлийн 17.3 хувь буюу нэг их наяд төгрөгийг 1619 төсөлд олгосон байна. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоосон аж. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.
Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.
Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгожээ. Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.
Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан. Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн. Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан. Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй.
Мөн хугацаа нь хэтэрсэн зээл, улсын төсөвт суугаагүй хууль зөрчиж олгосон зээл, өртөг нэмэгдсэн асуудалтай зээл гэхчлэн мэдээллүүдийг ил болгоод байна.
Тодруулбал, 2019 он хүртэл 3,7 их наяд төгрөгийн зээл төлнө. Үүний 1,5 их наяд төгрөгийн эх үүсвэр дутагдалтай байгаа. 2,2 их наяд төгрөг дотоодын аж ахуй нэгжээс орж ирнэ. Гэтэл зээл төлөх ёстой аж ахуй нэгж хугацаагаа 1-4 удаа хойшлуулсан. Энэ жил 1,6 их наяд төгрөгийн зээл төлнө. Тухайлбал, хувийн өмчит “Монполимет” компанийн “Мон цемент” төсөл. Хөх цавын цемент буюу МАК компанийн төсөл, Байшин үйлдвэрлэх төсөл “Эрэл” компани Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөлийн төсөл, Барилгын арматур үйлдвэрлэл буюу “Бэрэн” группын төсөл, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр буюу “Мон лаа” компанийн төсөл, Төмөртэй ордоос-Хандгайт өртөө хүртэлх төмөр замын төсөл “QSC” компани, Яармагийн гүүрний хажуу талын орон сууцны төсөл гэх мэт төслүүд байна.
Мөн тус банкны удирдлагуудтай холбоотой ноцтой баримтууд ил болжээ. Тухалбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат 933.6 саятөгрөгийг хууль зөрчин олгосон байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.