Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 10
・ 2
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Төв банкны тухай хуульд Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд эдгээрийг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ. Тус байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчийг танилцууллаа.
Хяналтын зөвлөлийн даргад Д.Даваасамбуу, зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, "Их Амар" группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Аринунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, бизнесийн удирдлагын магистр, докторант, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус нэр дэвшчээ. Төв банкны хууль дагуу энэхүү томилгоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэх ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.