Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 11
・ 6

Хотын төвд байрлах Дуурийн театрын урд талын Централ тауэрт гадаадын иргэн тэсрэх бөмбөг тавьсан гэж сүрдүүлсэн хэрэг уржигдар орой гарсан билээ. Улмаар ойр орчмын 200 м газрыг тусгаарлан цагдаа, түргэн, үнэрч нохой гээд бүхий л арга хэмжээг авч ажилласан байна. Иргэдийг хамгаалах ажиллагааг ч шуурхай зохион байгуулжээ. Ажиллагаагаар тус байрнаас ямар ч тэсрэх, дэлбэрэх бодис олдоогүй гэнэ.
Сэжигтэн этгээд нь 51 настай М хэмээх Америк хүн болох цагдаагийнхан тогтоожээ. Тус хэргийг Цагдаагийн байгууллага Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Хэргийн учрыг тодруулбал, М гэх иргэн МСS группын ерөнхийлөгч Ж.Одтой албан журмаар уулзах байсан ч тэрээр хүлээн авч уулзаагүй учраас ийнхүү түүнийг сүрдүүлсэн юм байна. Одоогоор АНУ ын иргэн Майкелыг бусдыг айлган сүрдүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа ажээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.