Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 11
・ 9
Холливудын хосуудын гэрлэлт богино настай байдгийг үгүйсгэж чадсан алдарт Анжелина Жоли, Брэдд Питт нар өнгөрсөн есдүгээр сард салж буйгаа мэдэгдсэн нь олны төсөөлөөгүй, гэнэтийн явдал болж, шүтэн бишрэгч төдийгүй, хамтран ажиллагч, дотны хүмүүсээ ч цочролд оруулсан явдал болсон билээ.
Тэд өдгөө 11 жил амьдарч, зургаан хүүхдийн эцэг эх болоод буй. Хосууд салалтын тухай мэдээлэл тарснаас хойш хэвлэлээр хоёр биенийгээ үгүйсгэсэн яриа өгч, тус тусдаа байр сууриа илэрхийлсээр хэдэн сарын нүүр үзсэн. Тэгвэл энэ даваа гарагт тэд анх удаа хамтарсан мэдэгдэл хийсэн нь кино сонирхогчдын анхаарлыг татсан үйл явдал боллоо. Энэ үеэр хосууд зургаан хүүхэд, гэр бүлийнхээ аюулгүй байдал, эрхийг хамгаалахын төлөө хуулийн дагуу шаардлагатай шийдвэрүүдийг нэн даруй гаргаж, шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргуулахад санал нэгтэй буйгаа мэдэгдсэн байна.
Гэхдээ хүүхдүүдийнхээ асран хамгаалагч болох тухайд хосууд санал зөрөлдсөөр байгаа аж. Тухайлбал, Жоли зургаан хүүхдээ өөрөө өсгөж, Брэдд Питтээс хүүхдийн тэтгэмж авалгүй, хөрөнгө мөнгөө хуваалцахгүй байх хүсэлтэй байгаа бол Брэдд Питт хүүхдүүдээ хамтран өсгөхийг хүсч байгаа юм. Жоли энэ тухай Брэдд Питтийг хүүхдүүдээ бодсондоо биш, өөрийгөө олны өмнө хамгаалж, нэр хүндээ унагахгүйн тулд дээрх хүсэлтийг гаргасан хэмээж буй. Харин Брэдд Питт Жолиг хүүхдүүдийнхээ хүсэл, эрх ашгийг огтхон ч сонсч, бодолгүй, өөрийн хүслээр туйлбаргүй үйлдэл хийж буйг нь буруушаажээ.
Хосуудын салалтын шалтгааныг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж буй. Үүнд, Брэдд Питтийг эхнэрээ хуурсан, хар тамхи хэтрүүлэн хэрэглэж буй нь хүүхдүүдэд нь сөрөг нөлөө үзүүлсэн, Жолиг биеийн байдлаасаа болж сэтгэл санааны гүн хямрал орсон гэх зэрэг олон шалтгаануудыг нэрлээд байгаа. Харин хосуудын хуульчид “Гэр бүлийнхээ амар тайван байдлыг хамгаалах” хэмээн салалтын шалтгааныг тайлбарлажээ. Хосууд 2005 онд Mr&Mrs Smith кинонд хамтран тоглох үеэрээ дотносон хамтран амьдрах болсон. Тухайн үед жүжигчин Брэдд Питт эхнэр, жүжигчин Женнифер Анистоноос салан Жолитой нэр холбогдсон нь багагүй шуугиан тарьж байсан билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.