Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 12
・ 1

Чингэлтэй дүүрэгт амьдардаг Ардын Их Хурлын депутатуудыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг дарга Ж. Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нэр оролцлоо. Уулзалтыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээж, үг хэллээ. АИХ-ын депутат Л.Дашням, , Г.Дэндэв, Д.Мандах, М.Шийрав, Гаравсүрэн нар Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан дурсамжаасаа хуваалцаж, 19 хорооны Иргэний танхимын ажилтнуудын сонирхсон асуултад хариулт, өгч халуун дулаан яриа өрнүүллээ.





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.