Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 12
・ 2

“Өргөө” амаржих газрын мэс заслын тасгийн тааз нурсан асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан “Цаст” констракшныг тус эмнэлгээс шүүхэд өгчээ. Тааз нурах үед өрөөнд мэс засал хийгдэж байсан бол 10 хүн амиа алдаж болзошгүй аюултай байдалд хүрсэн юм билээ. Мөн 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрсэн аж.
Энэ эрсдэл “Цаст консракшн”ны буру болж таарч байгаа юм. Эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажлыг Цаст констракшн гүйцэтгэсэн.
Тааз нь нурсан өрөөнд өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан гэдгийг эмнэлгийн зүгээс хэлж байсан. Тааз нурсны улмаас эвдэрч хэмхэрсэн унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүсчээ. Яг тэр үед хагалгаа хийгдэж байсан бол яах бэ.
“Цаст консракшн” эмнэлгийн барилгыг иим найдваргүй барьж багаа юм чинь дараагийн удаа буюу бусад барилгуудыг хэрхэн барьдаг бол. Уг компанийн барьсан барилгад суугаа хэн ч байсан байшингаа хэзээ нурах бол гэсэн айдас төрүүлж байгаа юм.
Тус компани Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниар хийлгэсэн байдаг. Ер нь Цаст-ыг тойрсон хэл ам их, энэ компанийн гүйцэтгэсэн барилга болгон асуудал дауулах гээд байдаг учраас болгоомжлох нь зүйтэй.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.