Түрээсийн 200 гаруй байранд суух иргэдийн сугалаа явагдана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 12 ・ 1

ТОСК-д орон сууц түрээслэх хүсэлтэй 2000 орчим иргэн өргөдлөө өгөөд байгаа бөгөөд эхний ээлжид иргэдэд “Буянт-Ухаа II” хорооллын 200 гаруй байрыг түрээслэхээр болжээ.

Ингэхдээ сугалаа явуулах бөгөөд иргэдийг цагаан сараас өмнө түрээсийн байранд нь оруулах аж.

Иргэдэд Буянт-Ухаа II хороололд борлогдоогүй үлдсэн гурван өрөө байрнуудыг түрээслэх бөгөөд нэг метр кв-ыг нь 5500 төгрөгөөр үнэлэн түрээслэх аж.

Цаашдаа ТОСК жил бүр 2000 айлын түрээсийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: