Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 13
・ 12

С.Баярцогтын оффшор дансан дахь 9.2 сая ам.долларын асуудалтай холбогдуулан нэр бүхий хүмүүс мэдээлэл хийж, С.Баярцогтыг гадны хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдээллээд байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар тэрбээр Швейцарийн "Credit Suisse" банкны дансанд 9.2 сая ам.доллар нуусан нь нотлогджээ. Энэхүү мөнгө 2009 оны аравдугаар сарын 27-нд С.Баярцогтын оффшор дансанд орсон байна.
Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг "Credit Suisse" банкинд нэг сая доллартой офшор бүсэд компани байгуулсан гэсэн мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд гарсан. Тухайн үед Баярцогтыг шалгах хүсэлт тавьсан ч АТГ-аас 2013 оны зургадугаар сарын 17-нд энэ хэргийг хаасан.
Харин 2015 оны арванхоёрдугаар сард бид Олон Улсын байгууллагад хандаж, шаардлагатай бүх нотлох баримт, материалуудыг гарган өгч, 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Шалгалтаар С.Баярцогтын оффшор дансанд одоогийн байдлаар 9.2 сая ам.доллар байгаа нь нотолжээ. Хамгийн гол нь 2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцдаг нь анхаарал татаж буй юм.
Тиймээс л түүнийг Оюутолгойн гэрээнээс мөнгө олсон байж болзошгүй гэж байгаа юм. С.Баярцогтын оффшор данс яагаад Оюутолгойн гэрээтэй цаг хугацааны үед давхацдаг бэ.
Ер нь 2001 онд АНУ-ын ихэр хоёр барилгыг мөргөсний дараа сэтгүүлчид алан хядагч, хар тамхи наймаалдаг хүмүүсийн мөнгө оффшор бүсэд байдаг хэмээн шалгаж эхэлсэн юм билээ. Мөн тэдний ихэнх нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниудаас үйлчилгээ авдаг байсан юм байна. Тэгэхээр С.Баярцогтын оффшор бүсэд бүртгэлтэй мөнгө хаанаас олдсон эд бэ гэдэг их сонирхолтой асуудал...
Үргэлжлэл бий...
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.