Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 13
・ 5

Өнөөдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд согтуурсан үедээ найзынхаа хамрыг тас хазаж идсэн хэрэг үйлдсэн этгээдийг хэргийн шүүх хурал болж байна.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймагт самранд явж байсан иргэн Б нь найзтайгаа тааралдан тэврэн мэндэлж, хэт их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хамрыг нь тас хазан зажилж идсэн хэрэг үйлдсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч гэх түүний найз иргэн Э нь тухайн үед “Миний хамрыг эргүүлээд өгчих л дөө” хэмээн гуйсан ч өнөөх найз нь нүдэн дээр нь зажлин идсэн аж.
Хохирогч иргэн Э нь хагалгаанд орох гэсэн боловч эмч нарын зүгээс өөрийн хамар байхгүй учраас залгаж оёх боломжгүй. Харин Солонгос улсад хиймэл хамар хийлгэх хагалгаа хийлгэх санал тавьсан байна. Энэхүү хагалгааны төлбөр нийтдээ 100 орчим төгрөг болох аж. Уг хэргийг үйлдсэн Төв аймгийн харъяат иргэн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96,1-т заасанчлан хүний биед санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүнэ. Хэрэв шүүхээр эцэслэн гэм буруутай нь нотлогдвол хэрэг үйлдсэн этгээдэд 5-8 жилийн хорих ял оноох юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.