ZINDAA.MN САЙТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 13 ・ 2

Монголын тэргүүлэх портал сайт Zindaa.mn бүрэн шинэчлэгдэж, шинэ өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор та бүхэнд хүрч эхэллээ. Тус сайт нь “Зиндаа” брэндийн дор 2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй шилдэг хандалт бүхий сайт юм. Өдгөө нийтлэлч, тоймч, сэтгүүлч, сурвалжлагч, админ зэрэг 42 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн редакци тус сайтын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байна.

Ингэснээр өөрийн бүрэн редакци, хараат бус хариуцлагатай нийтлэлийн бодлоготой цөөн сайтуудын нэг болоод зогсохгүй  программ хангамжийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадлаа. Программ хангамжийг салбартаа тэргүүлэгчдийн нэг “MCAST” компани хариуцаж байна.

Zindaa.mn” сайтын лого нь Монгол түмний их шүтээн морин эрдэнийг дүрсэлсэн нь цог золбоо, хийморь бахархлыг билгэдсэнээс гадна шатрын хөлгийн утга санааг өөртөө агуулжээ. Өөрөөр хэлбэл, оюунлаг байдал, стандарт бус сэтгэлгээг морины нүүдлээр төлөөлүүлдэг шиг тус сайт нь оюуны орон зай, зэрэг зиндаанд нийцэх мэдээ мэдээллийг цаг, минут тутамд уншигчдадаа хүргэхийг эрмэлзэнэ. Алтан шар өнгөөр эрхэм тансаг байдлыг илэрхийлж буй Zindaa.mn сайт ийнхүү хараат бус хариуцлагатай цахим сэтгүүл зүйн төлөө тод дуу хоолой, тод өнгө болж байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 16/

    Уг нь хараат бус сэтгүүлч, хараат бус сэтгүүлзүй гэж ерөөсөө байх боломжгүй. Байхгүй юмыг байлгах гэж оролддог, бид түүнд нь итгэдэгт хамаг нууц оршино. Ядаж л цалин өгдөг эзнээсээ, эзэн нь намаасаа ... хараат гээд цөм хоорондоо сүлжилдсэн байгааг хараат бус гээд өөр ямар сүлжилдээгүй юмыг хараат бу

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 14/

    nice

    Хариулах