Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 16
・ 1
Тавантолгой бараг Хятадынх болчихсон шүү дээ. Тавантолгойн баруун цанхид “Хишиг Арвин Индустрал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэлээс гадна Хятадын компани орж ирсэн. өнгөрсөн Засгийн газар Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад Баруун цанхийг үнэгүй шахуу өгчихсөн. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал үүсч байгаа.
“Таван толгой”-н гэрээ амжилттай болбол дөрвөн тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирэх учиртай юм. Ам.долларын ханш өмнөх эдийн засгийн хүндрэлийн үед 1,300-1,700 руу унасан ч эргээд чангарсан. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно. Гэхдээ шийдэмгий арга хэмжээ авах ёстой.” хэмээн хэлж байгаа. Ер нь бол эдийн засаг шийдэмгий арга хэмжээнүүдийг хүлээж байгаа гэдгийг хэлэх өөр эдийн засагчид ч бий.
Тавантолгойн баруун цанхи хятадуудын бодлогоор үйл ажиллагаагаа явуулж буй. Тавантолгойн лицензийг эзэмшигч Эрдэнэс Тавантолгой гэж компаний өнгөрсөн жилүүдэд өгөөжөө өгөөгүй бөгөөд Хятаддад нүүрсээ өгсөөр таарсан.
Тавантолгойн төслийн асуудлаар Засгийн газар яриа хэлэлцээгээ өмнөд хөрштэй хийж байгаа. Энэ яриа хэлэлцээнийхээ талаархи мэдээллийг бүлэг дээр ил тод танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэнэ.
Зовлон гэмээр Чалкогийн өрөнд Тавантолгойгооо бараг бүтнээр өгөх нь. Өнгөрсөн хугацаанд мөн л тавантолгойн өрөнд зөөсөн. Монгол улсын Засгийн газрын БНХАУ-ын “Чалко” компанид өгөх өрийн үлдэгдэл одоогоор 80 сая ам.доллар үлдсэн байгаа аж. Өнгөрсөн хугацаанд зүүн цанхиас олборлосон нүүрснийхээ 65 хувийг нь олборлогч "TTJVCO" компанийн ажлын хөлсөнд, 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгсөн гэж мэдээллэжээ. Уг нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ аль хэдийн 200 ам.доллар давсан ч манай улс нүүрсний үнээ 30 ам.доллараас хэтрүүлж чадахгүй байгаа нь “Чалко”-гоос авсан зээлтэй холбоотой. Тэгвэл ирэх энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан зүүн цанхийн уурхайн үнийг 59.3 ам.доллараар худалдана гэж байна.
Тодруулбал нүүрсний үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонныг нь 59.3 ам.доллараар борлуулах боломжтой болсноо өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс тавантолгой” компанийн зүгээс мэдэгдсэн. Ингэхдээ энэ оны хоёрдугаар улирал хүртэл 59.3 ам.доллараар худалдах юм байна. Ингэж байж Чалкогийн өр эцэслэгдэх үү гүй юу, Хятадын банкууд эхнээсээ монголд ажиллах эрхээ авчихсан байгаа. Тэгэхээр Хятадууд манайхыг өрийн аргаар нухахгээд байна уу гүй юу.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.