Дэлхийн хамгийн баян найман хүний хөрөнгийн хэмжээ

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 16 ・ 1

Ердөө наймхан баян дэлхийн хүн амын тал хагасаас илүү бэл бэнчинтэй гэх дүгнэлтийг Oxfam International байгууллага гаргажээ. Билл Гейтс, Уоррен Баффет, Карлос Слим, Жефф Безос, Марк Цукерберг, Амансио Ортега, Ларри Эллисон, Майкл Блумберг нарын бизнесийн магнатуудын хөрөнгийн хэмжээ 426 тэрбум ам.доллар. Харин энэ нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүн амын тал хувь нь буюу 3,6 тэрбум хүний нийт хөрөнгөтэй дүйцэх хөрөнгө гэнэ.

Альпийн нурууны жижиг хот Давост маргааш өглөө эхлэх Дэлхийн эдийн засгийн форумыг угтан тэд дээрх судалгаагаа танилцуулжээ. Ингэхдээ “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг жагсаалт болон АНУ-д төвтэй Credit Suisse санхүүгийн группын тайланд үндэслэжээ.

Oxfam International үүгээрээ дэлхийн улс орнуудад баян, ядуугийн ялгаа гаарсныг баримттайгаар зарлаж, дэлхийн хүн амын ердөө ганцхан хувьд нь бусад 50 хувиас илүү хөрөнгөтэй байгааг онцгойлон дурджээ. Мөн баячуудын дунд хүйсийн ялгаа ч их байгаа гэнэ. Тодруулбал, дэлхий дээрх ам.долларын тэрбумтан 1810 хүний 89 хувь нь эрчүүд байгаа аж.

Эх сурвалж: Forbes, Oxfam, BBC
Эх сурвалж: Forbes, Oxfam, BBC

ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН, ТОП НАЙМАН ТЭРБУМТАН:

Билл Гейтс (АНУ): Microsoft-ын үүсгэн байгуулагч – 75 тэрбум ам.доллар

Амансио Ортега (Испани): Zara брэндийг эзэмшигч Inditex группийн үүсгэн байгуулагч – 67 тэрбум ам.доллар

Уоррен Баффет (АНУ): Berkshire Hathaway-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч – 60,8 тэрбум ам.доллар

Карлос Слим Элу (Мексик): Grupo Carso-гийн эзэн – 50 тэрбум ам.доллар

Жефф Безос (АНУ): Amazon-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал – 45,2 тэрбум ам.доллар

Марк Цукерберг (АНУ): Facebook-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал – 44,6 тэрбум ам.доллар

Ларри Эллисон (АНУ): Oracle-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал – 43,6 тэрбум ам.доллар

Майкл Блумберг (АНУ): Bloomberg LP-гийн эзэн – 40 тэрбум ам.доллар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: