Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 16
・ 1
Нийтлэг үндэслэл, зорилго
- Монгол улсын хүн амын хэт таргалалт, түүнтэй холбоотой үүсэж буй аливаа өвчин эмгэг, нийгмийн харилцааны бэрхшээлийг шийдэхэд тус нэмэр болох.
- Халдварт бус өвчлөлийн тархалтыг багасгах, урьдчилан сэргийлэх,
- Таргалалт, хөдөлгөөний дутагдалаас болж Монгол хүний дундаж наслалт богиносож байгаа байдлыг таслан зогсоох.
Оролцогчдод тавигдах шаардлага
- Уралдаанд оролцох сэтгэл зүйн бэлтгэлтэй байх.
- Идэвхитэй хөдөлгөөн хийх бүрэн боломжтой гэсэн мэргэжлийн эмчийн зөвшөөрөлтэй байх.
- Гэр бүлийн зөвшөөрөлтэй байх. Үүнд: Хамт амьдардаг хүмүүсийн уралдаанд оролцохыг нь дэмжиж, хүлээн зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт.
- Оролцогчийн уралдаанд оролцохыг хүссэн өргөдөл.
- Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй.
- Биеийн жин, биеийн өндөр харгалзахгүй.
- Гадаадын иргэд оролцох боломжтой.
- Фитнес клубт хичээллэх төлбөр төлөх чадвартай байх.
- Уралдаанд оролцох багийн гишүүд хамгийн багадаа 6 байх . Хамгийн ихдээ 10 байх.
Шагнал урамшуулал
- Эхний 1 байрыг багаар шалгаруулах ба багийн бүх гишүүдийн өөхний жингийн дундажаар багийн дүнг гаргана.
- Нэгдүгээр байрны баг: Удирдсан багштайгаа багаараа “Бубус Турын” Байгаль Нуур,Итгэлт Хамба,Улаан Үдийн Аялалд оролцох эрх
Бүртгэл
2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Голден Жим фитнес клубын бүх салбар дээр бүртгэнэ.
Оролцохыг хүсэгчид нь тэмцээний шаардлага хангасан байх.
Бүртгүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Эмчийн зөвшөөрөл
- Гэр бүлийн зөвшөөрөл
- Уралдаанд оролцохыг хүссэн өргөдөл
- 5 долоо хоногийн фитнест хичээллэх төлбөр 150.000 ₮ төлсөн байх.
- Хэрэв оролцогч тэмцээнээс өөрийн хүсэлтээр болон эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнээс гарах болбол уралдааны төлбөр буцааж олгогдохгүй. Төлбөр төлсөн тохиолдолд буцаан олгогдохгүйг анхаарна уу.
Уралдаан 2017.01.21-ний Бямба гарагт эхэлж, 5 долоо хоног үргэлжлэн 2017.02.25-ний Бямба гарагт уралдааны дүн гарна. Ялагч багийн шагналыг ёслол төгөлдөр гардуулна.
Шүүгчид
Японы биеийн бүтэцийг тодорхойлогч Танита аппаратаар дүн гарна. Шүүгчээр “Голден Жим” фитнес клубын хоолны зөвлөх Ө.Гүндэгмаа, уралдааныг хариуцсан их эмч С. Динара ажиллана.
Хэмжилт тэмцээний явц
Анхны хэмжилт техникийн зөвөлгөөн 2017.01.21-ний өдрийн 09:00 цагт эхэлнэ.
Анхны техникийн зөвлөгөөний хурлаар бүх оролцогч нар нэгдсэн журмаар биеийн эхний байдлын зураг авалт хийгдэнэ
Хэмжилтийг уралдаан эхэлснээс хойш долоо хоног бүрийн Бямба гарагийн 10:00 цагт тогтмол өөрсдийн харъа клубтээ багш дээр хийлгэж хяналттай явна.
Оролцогчдыг сүүлийн хэмжилтийг уралдаан эхэлсэн анхны хэмжилт болон 6 долоо хоногийн дараах хамгийн сүүлийн хэмжилттэй харьцуулан Клубын эмч болон шүүгчид Биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппаратанд хйигдсэн үзүүлэлтүүдийг шүүж нэгтгэж эцэсийн байдлаар дүнг гаргана.
Оролцогч багууд өөрсдийн багт нэр уриаг өгнө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.