Саран дээр алхсан сүүлчийн хүн таалал төгсөв

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 17 ・ 1

Саран дээр алхсан сүүлчийн хүн гэгдэх АНУ-ын сансрын нисгэгч Жен Сернан 82 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Сансар судлалын агентлаг “Том гарз тохиолоо” хэмээн цахим сайтдаа нийтэлжээ.

 

Жен Сернан 1972 оны арванхоёрдугаар сард “Аполло 17” хөлгөөр саран дээр газардсан юм. 1972 оноос хойш “НАСА” болон олон улс сар руу сансрын нисгэгчээ илгээгээгүй байна.

Дэлхийн сансар судлалын түүхэнд саран дээр 12 хүн амжилттай бууж, алхсан байдаг. Эдгээр сансарын нисгэгчдийн зургаа нь амьд байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: