Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 17
・ 1
Оросын валютын нөөцийн хэмжээ нэгдүгээр сарын 6-ны байдлаар 377,7 тэрбум ам.доллар болсон тухай Оросын төв банк мэдээлэв. 2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд энэ тоо 379,1 тэрбум ам.доллар байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Оросын валютын нөөц 1,4 тэрбум ам.доллараар багассан байна.
2008 онд тус улсын валютын нөөц 598 тэрбум ам.доллар хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт ажээ. 2008-2009 оны хямралын үед 376 тэрбум болж байсан бол 2007 онд 372,1 тэрбум ам.долларын нөөцтэй байсан нь хамгийн багад тооцогдох дүн юм байна.
Сангийн яамны мэддээлснээр, 2016 онд валютын нөөцийн сан 3,641 их наяд рублиэс 3,7 дахин унаж, 972,13 турбум рубль ($16,03 тэрбум) болсноор Үндэсний чинээлэг амьдралын дундаж үзүүлэлт 16,6%-иар багасч, 5,227 их наяд рублиэс 4,36 их наяд рубль ($71,87 тэрбум) хүртэл буурчээ.
Олон улсын валютын нөөц нь Оросын төв банк болон Засгийн газрын мэдэлд байдаг бөгөөд гадаад валют, мөнгөний барьцааны алт, зээлийн тусгай эрх, ОУВС дахь нөөцийн байр зэрэг хөрөнгөөс бүрддэг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.