48 настай Ш.Даваадорж Дэлхийн цомд түрүүллээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 17 ・ 2

Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 14-17-нд БНХАУ-д боллоо. 16 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн зургаа дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Ш.Даваадорж оролцон, алт, мөнгөн медаль тус бүр хоёрыг хүртэв.

Өдгөө 48 настай тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-д болсон Дэлхийн цомд түрүүлсэн төдийгүй Украины олон улсын тэмцээнээс долоон алтан медаль хүртсэн юм.

Мөн 2015 онд болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, Монголын усанд сэлэлтийн спортод түүхэн амжилт үзүүлж, ахмадын ангиллын тэмцээнээс медаль авсан Монголын анхны тамирчин болсон билээ. 

Сонирхуулахад, Ш.Даваадорж бодибилдингийн Монголын мистер тэмцээнд таван удаа оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн, спортын мастер цолтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 18/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    монголынхоо нэрийг гаргасан сайхан залуу танд улам их амжилт эрүүл энхийг хүсье баярлалааааа

    Хариулах