Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 19

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний эрч чанга хэвээр байна.
2017 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхибаруун хойнооссекундэд 6-11метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг,Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 12-17градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 градус хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градусхүйтэн, харьцангуй чийг71 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөөтогтвортой байна
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.