Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 20
・ 8
Дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан жаал хүүгийн бичлэг цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл СТА, дуучин Э.Төрмандах таван настай А.Өсөх-Ирээдүй хүүтэй хамтран уран бүтээл туурвихаар болж, Увс аймгийн Тэс сумаас хүүг Улаанбаатар хотод урьж авчирсан байна.
Дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр тов зарлалаа. Уг тоглолтод бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй оролцож, ая дуугаа өргөх гэнэ. Мөн бяцхан хүүтэй хамтран "Аархал" дуугаа дахин дүрсжүүлэн дуулжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.