"Аса" циркийн жүжигчид орон нутгийн замд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 21 ・ 10

Энэ сарын 19-ны шөнө Булган аймгийн Рашаант сумын нутагт орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн жүжигчид автын осолд орж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тэд зургуулаа явж байсан бөгөөд ослын улмаас гурван жүжигчин ослын газарт амиа алджээ. Үлдсэн гурван жүжигчний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.  

Тодруулбал, тус сумын нутаг дэвсгэр "Тээг толгой" гэх газарт амины "Toyota Estima" маркийн автомашин, "Daewoo Ultranovus", "Lexus 570" маркийн автомашинуудтай мөргөлдөж, улмаар циркийн жүжигчид амиа алдсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд зургуулаа Баянхонгор аймаг руу урилгаар тоглолт хийхээр явж байсан бөгөөд алиалагч Баасанжаргал, жонглёрчин Идэрбат, илбэчин Гантулга нар ослын улмаас газар дээрээ амьсгал хураажээ. Харин гэмтэж, бэртсэн гурав нь Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Ослыг тодруулбал, тэдний явж байх замд шөнө ачааны тэрэг гэрлээ унтраасан зогсож байсан гэсэн. Тэрийг нь тойроод зам руу орох гэтэл урдаас нь жийп машин гарч ирээд хоёр талаасаа мөргөлдөж, осолдсон байна. Талийгаачид 25-30 орчим насны залуучууд байсан ажээ. Өнөөдөр циркийн жүжигчид цуглаж, эмгэнэл илэрхийлэн, хандив цуглуулах юм байна. Талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

 

Алиалагч Н.Баасанжаргал

М.Гантулга: Илбэчин 

Зураг: Илбэчин М.Гантулга

Зураг: Жонглёрчин Б.Идэрбат

 

М.Гантулга авьяаслаг монголчууд шоунд дээрх үзүүлбэрийг үзүүлж байжээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 23/

    Замын тендер авч ууж иддэг дарга нартай холбоотой.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 22/

    Тэр том машины жолооч нь ямар лалар вээ.Ослын тэмдэг ядаж тавиагүй байсан юм байхдаа.Тэгвэл ядаж хүн байнадаа эрх биш хараад анхааралтай явах байсан байлгүүдээ.Тэр муу ачааны машины жолоочтой хариуцлага тооц.Хайран сайхан залуус гэмгүй явж байгаад ингэх ч гэж дээ.Ум сайн амгалан болтугай.

    Хариулах
  • Hhh / 2017 01 сар 21/

    Davga gaas bolj

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 21/

    Гарж орох зам түр зогсох кармаа байхгүй замархуу юм хийсэн зам тависан идэгч нараас болж ийм зүйл гарч байна тэдгээрийг олж хайран сайхан хүмүүсийн амийг авч одож байгааг нэхцгээ ингээд л байх уу?Ум маани бад ми хум

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 21/

    Um maani bad me hum um sain am galvan Boltugai

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 21/

    Ум маани бад ми хууум

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 21/

    Хоёрхон урсгалтай зам дээр бөглөж зогсдог ачааны машинуудыг үр удмаар нь халуун там аваг

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 21/

    ZAM DEEREE MASHINAA UNTRAAJ ORNIDOG YAMAR TENEG MAL BE KHAIRAN KHUMUUS UM MAANI BADMI HUM

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 21/

    ym ma ni bad mi hum

    Хариулах
  • нэг / 2017 01 сар 21/

    Ум сайн амгалан болтугай.

    Хариулах