Дакота Жонсон: Ганц бие байхдаа галзуу бүхнийг хий

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 21 ・ 1

“Fifty Shades of Grey” киноны од жүжигчин Дакота Жонсон “Ellen” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
 


 

-Энэ өдрийн мэнд хүргэе. Гайхалтай харагдаж байна шүү. Саяхан эрчүүдийн явуулсан санал асуулгаар хамгийн их хүсэмжит бүсгүйн нэгээр та шалгарсан. Мэдээж хэрэг таны гайхалтай бие, сэтгэл татам төрх тань эрчүүдийг жинхэнэ утгаар нь ховсддог байх?

 

-Сайхан үгс сонсох би дуртай. Эрчүүдийг ховсддог гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ надтай болзохыг хүсдэг залуусын тоо эрс нэмэгдсэн гэж сонссон.

 

-Олон сая үзэгчийг байлдан дагуулсан “Fifty Shades of Grey” киноны хоёрдугаар ангид та тоглосон. Эхний ангийг би гурван удаа үзсэн. Үнэхээр гайхалтай бүтээл болсон. Үзэх бүртээ сэтгэл хангалуун мэдрэмжийг авдаг. Шинэ анги эхнийхээ сэтгэл татам байдлыг үргэжлүүлэх болов уу?

 

-Тиймээ. Энэхүү киноны гол дүрийг бүтээх гайхалтай байсан. Кино зохиолыг Британийн зохиолч Э.Л Жеймсийн бичсэн “Fifty Shades of Grey” номноос санаа авч бүтээсэн.  Ном нь их сэтгэл хөдөлгөм шүү дээ. Нэг үгээр “халуухан” гэхэд болно. Мэдээж олон хүн номонд бичигдсэн зүйлс хэрхэн амилахыг харахыг хүссэн байх. Би 2011 онд “Fifty Shades of Grey” номыг уншиж байлаа. Гэхдээ энэхүү кинонд тоглоно хэмээн бодож яваагүй. Номоо амтархан уншаад бодит амьдрал ийм зүйл тохиолдвол гайхалтай байхдаа хэмээн бодож явсан үе бий. Найруулагч киноны үргэлжлийг хийхээр болсон гэдгийг сонсоод хэдэн өдөр сэтгэл хөдлөөд би унтаж чадаагүй. Би энэхүү кинонд бүрэн дурласан.

 

-Та сэтгүүлчийн дүрд тоглосон. Харин Жамие Дорнан баян бизнесмэн, мөн жоохон этгээд сонголттой эрийн дүрийг бүтээсэн?

 

-Тиймээ үнэхээр сайхан байсан. Дорнантай хамтран ажиллах нэр төрийн хэрэг байсан. Энэ залуу үнэхээр сайн найз, сайн хамтрагч нэгэн.

 

-Танд ямар залуус таалагддаг вэ?

 

-Эрхэмсэг бас өөртөө итгэлтэй. Гэхдээ хамгийн чухал нь надад хайртай байх ёстой.

 

-Хэзээ хуримаа хийх вэ?

 

-Би хэлж мэдэхгүй байна. Нэг л өдөр бодол минь өөрчлөгдөх байх. Ганц бие байхдаа галзуу бүхнийг хий. Ээж минь надад ингэж зөвлөсөн. Харин эхнэр бас ээж болоод томоож хэмээн захисан.

 


 

-Амьдралдаа хийсэн хамгийн галзуу зүйлийнхээ талаар сонирхуулаач?

 

-Би нууцалмаар байна.

 

-Хэрвээ таны амьдрал дээр “Fifty Shades of Grey” киноны үзэгдэл бодитоор тохиолдсон бол?

 

-Их айх байсан. Мэдэхгүй ээ надад энэ бүхэн дарамт учруулах байх. Гэхдээ би эцэст нь зөвшөөрөх байсан. Надад адал явдал таалагддаг.

 

-“Fifty Shades of Grey” маш олон сэтгэл хөдөлгөм агшин гардаг. Энэ бүх үзэгдлийн ачаар энэхүү уран бүтээл нэр хүндэд хүрсэн гэдэг. Санал нэгдэж байна уу?

 

-Магадгүй л юм гэхдээ сайн мэдэхгүй байна. Бүх хүнд таалагдах гэж кино бүтээдэг. Гэхдээ эцсийн дүнг үзэгчид өгдөг.

 

-Энэ гэхдээ баталгаатай үнэн биш. Энэ киноны дараа таныг найз залуугаасаа салсан гэх юм. Энэ үнэн үү?

 

-Тиймээ.

 

-Киноны доторх үзэгдлээс болсон уу?

 

-/Инээв/. Бага зэрэг нөлөөлсөн. Гэхдээ бидний салалтын шалтгаан хэтэрхий завгүй амьдрал.

 

-Олон сая үзэгчийг байлдан дагуулсан уг бүтээлийн хоёрдугаар анги бүтээгдсэн. Энэ удаад эхний ангийнхаа амжилтын эвдэх болов уу?

 

-Сайн хэлж мэдэхгүй. Цаг хугацаа бүхнийг харуулах байх.

 

 

-Ганц бие бүсгүй амьдралын тухай “How to Be Single” киноны талаар ярилцъя?

 

-Анх удаагаа инээдмийн кинонд тоглож буй учир их сандарсан. Гэхдээ Ребел Уилсон, Лесиа Манн нар энэхүү кинонд тоглосон. Эдгээр гайхалтай уран бүтээлчдээс их зүйлийг сурсан. Тэд маш туршлагатай учир надад олон зүйлд туслалцаа үзүүлсэн.

 

-Би энэ киног үзсэн. Та энэ кино дээр эрчүүдтэй танилцахдаа тун муу нэгний дүрийг бүтээсэн. Хэрвээ таалагдсан залуутайгаа яриа өрнүүлж чадах уу. Бодит байдал дээрх Дакота Жонсоны талаар?

 

-Би их ичимхий. Гэхдээ үнэхээр таалагдаад, харцаа салгаж чадахгүй байвал ганц удаа зориг гаргах болно.

 

-Мэдээж хэрэг таны мөрөөдөл том байх. Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

 

-Надад тохирсон бол ямар ч дүрд тоглоход бэлэн байна.

 

                                                               

  Б.Дэлгэрцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 21/

    Сүлжээний ажил огтхон ч биш юм шүү http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд ту

    Хариулах