Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 21
・ 1
Урлагийн тайзнаа амжилттай уран бүтээлээ туурвиж яваа “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал Жюү жицү бөхийн барилдаанд хүчээ сорьж эхэлжээ. Тэрбээр өнөөдөр /2017.01.21/ Спортын төв ордонд зохион байгуулагдаж байгаа Жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж хүрэл медалын эзэн болжээ.
Тодруулбал тэрбээр Жюү жицүгийн мастерс ангиллын эрэгтэйчүүдийн цагаан бүсний 69 кг жинд өрсөлдөж “Гаруда” клубын Ж.Алтантулгыг 2:0 оноогоор ялж, хүрэл медал хүртсэн байна.
Жюү жицү бөхийн спорт нь 2007 оноос манай улсад хөгжиж эхэлсэн. Сүүлийн үед тамирчид бусад бөхийн спортоос ялгаж салгаж ойлгодог болсон бол энэ спортоор хичээллэгчдийн тоо ч нэмэгдсээр байна. Энэ бөхийн тухайд спорт жюү жицү, бразил жюү жицү гэсэн хоёр төрлөөр дэлхийд хурдацтай хөгжиж байгаа юм.
Спорт жюү жицү нь Японд эрт дээр үеэс үүсэн хөгжсөн бол 1900 оноос Бразилд үүссэн түүхтэй. Харин Японд өшиглөж, цохидог, барилддаг, барьц авах дүрэмтэй байдаг бол Брзаил жюү жицү нь манай улсад эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ энэ хоёр төрлийг хамтад нь МЖЖБХ хослуулан дэлгэрүүлэн хөгжүүлж байгаа.
Дэвжээн дээр барилдаж байгаа хоёр бөхийн аль нэг нь ялаагүй тохиолдолд онооны илт давуугаар өрсөлдөгчөө ялдаг. Манай улсын тамирчид Бразил жюү жицү бөхийн ДАШТ-ээс хоёр хүрэл, ААШТ-ээс хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн. Мөн өнгөрсөн 2010 онд Америкт болсон мастерсийн Дэлхийн Аваргаас хоёр алт, хоёр мөнгөн медалийг тус тус хүртсэн амжилттай. Зарим тамирчид Солонгос улсад Бразил жюү жицүгээр хичээллэдэг байна.
Т.НОМИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.