Амжилтын нууц: Трамп шиг цараатай сэтгэ, их л тусмаа сайн

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 21 ・ 2

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон бизнесмэн, тэрбумтан Дональд Трампын тангараг өргөх ёслол өчигдөр Конгрессын ордны өмнө болсон билээ. Дэлхийн том гүрний удирдагчаар сонгогдсон тэрбээр олон тооны номыг өөр шиг нь болох хүсэлтэй мянга мянган хүмүүст зориулан хэвлүүлсэн байдаг. Тэгвэл "Шилдэг ном" цуврал Д.Трампын хэд хэдэн номыг монгол хэлнээ буулгаж уншигчдын хүртээл болгосны дотроос түүний "Амжилтын нууц" хэмээх номын хэсгээс та бүхэндээ хүргэж байна. 

...Од руу тэмүүлж, боломжгүй зүйл рүү тэмүүлэх нь надад таалагддаг, тиймээс миний төслүүд ч мөн тийм байгаасай гэж би хүсдэг. Би Нью-Жерсид орон сууцны хамгийн өндөр тэнгэр баганадсан хоёр байшин барьж байгаа, гэхдээ хоёулаа Трампын нэртэй байх нь гайхалтай биш. Жерси-Ситийн “Трамп Плаза” цогцолбор нь 415 сая долларын өртөгтэй бөгөөд 50 гаруй давхар, люкс ангиллын 862 тусдаа өрөөтэй хоёр өндөр байшингаас бүрдэнэ. 

Хоёр байшингийн бараг бүх өрөөний цонхны байрлал, бүтээцийн ачаар Манхэттений гайхалтай дүр зураг харагдана. Бай­шин бүр дээвэр дээрээ нийтдээ 7 мянган хавтгай дөрвөлжин метр орчим талбай бүхий усан сан, бизнес-төв, битнес-төв, сагсан бөмбөгний битүү талбай, киноны танхимтай. Цамхаг мэт өндөр байшингууд оддод хүрэхгүй нь мэдээж боловч оршин суугчдад тэнгэрт байгаа мэт санагдана! 
Манхэттенд би барилга бариулж буй хамгийн томхон захиалагчид тооцогддог боловч Гудзон голын цаана Жерси-Ситид хэсэг газрыг өндөр барилгууд барихаар сонгож авсан, яагаад гэвэл уг газар ер бусын далд боломжтойг би олж харж бай­гаа юм. Миний таамаглал, мөрөөдөл биелдэг, Жерси-Сити их ирээдүйтэй, эс бөгөөс би энд ирэхгүй байх байсан гэж боддог. 

Өөрийгөө бүү хязгаарла. Миний хэлдгээр, Трамп шиг цараатай сэтгэ. Олон ажлыг барьж авахаас бүү ай. Хэрвээ олон өрөөтэй байшин юм уу тэр ч бүү хэл орон сууцны хороолол барихаар шийдвэл, нэг айлын байшин барихын өмнө зардал аль хэр өсөхийг тодруул. Таны барьж авах бүх ажлыг хэрхэн илүү сайн, сонирхолтой хийхийг бод. Хэрвээ та одоо мөрөөдлөө хэрэгжүүлж чадахгүй байлаа ч, ирээдүйн гайхалтай төслүүдийн үндэс суурийг тавих гэж оролдож болно.
 

Хэрвээ нэгэнт сэтгэж байгаа бол, том сэтгэ.
                                                                   Дональд Трамп


ТОМ СЭТГЭЛГЭЭ НЬ БАГААС ЭХЭЛДЭГ
Том сэтгэж болох үед бага зүйлийн тухай бодох нь өөрийн боломж бололцоог хязгаарлаж, өөрийгөө гайхалтай сайхан хэтийн төлөвгүй болгоно гэсэн үг. Хүмүүс жинхэнэ ёсоор хүсч байгаа үедээ л аугаа их үйл хэргийг бүтээж чадна. Сэтгэл зүйн чиглэл зорилгоос эхлэ. 
“Оргилд үргэлж ганцаар” гэсэн зүйр үгийг санаж байна уу? Би үүнийг зөвшөөрдөггүй. Өрсөлдөх шаардлагатай эвлэрэхийг хүсээгүй хэн нэгэн хүн энэ үгийг гаргасан нь лавтай. Өрсөлдөөнд баяр хүргэхийн тулд бид өөрийн амжилтад хангалттай итгэлтэй байдаг, харин оргилд байх гэдэг нь гайхалтай мэдрэмж мөн. Та тодорхой байдлаар туршаад үзэх хэрэгтэй. 
Харин том сэтгэлгээ таныг оргилд хүргэнэ. 

БАГААС Ч ЭХЛЭЖ БОЛНО
Багаас эхэлж, илүү цараатайд аажим аажмаар шилж. Хүмүүст сорилт таалагддаг. Бидний мөн чанар ийм бөлгөө. Үүнийг үндэс болгохдоо та дотоод эрч хүчээ задалж, зүй ёсны, таатай хурдацаар урагшлах болно. 
Хүрэхийг хүсч байгаа зорилго, түүнд хүрэхийн тулд хийх шаардлагатай үйлдлийн тухай бод.
• Та ямар зорилго, даруухан юм уу цараатай зорилго тавьж байна вэ? 
• Таныг юу хязгаарлаж, эсвэл юу барьж байна вэ?
• Та ирээдүйн төлөвлөгөөгөө юугаар олон янз болгох вэ?

Урагш илүү ахихын тулд ирээдүйгээ төлөвлөхөд анхаарал төвлөрүүлж, өнгөрсөн үетэйгээ бүү орооцолд. Өнгөрснөөс сур­гамж ав, гэхдээ энд бүү саат, ингэх нь цагийг дэмий үрсэн хэрэг мөн. Хэрэв одоо болон ирээдүйд зорилгодоо хүрэхэд туслах шийд­вэр эрж хайж болохоор бол, хуучин асуудалтайгаа зуу­рал­дах хэрэг юу байна? 
Зөгнөл мөрөөдөл нь мэдлэгээс илүү чухал гэж Эйнштейн хэлсэн бий. Эйнштейн шиг тийм суут хүнд ингэж хэлэхэд амархан нь мэдээж, гэхдээ түүний үгэнд нэн гүн утга нуугдаж байгаа юм. Зөгнөл мөрөөдөлгүй, цараатай сэтгэх чадваргүйгээр мэдлэг нь аяндаа таныг амжилтад хүргэхгүй. 
Мэдлэг бол барилгын материал мөн. Мэдлэг, зөгнөл мөрөөдлийг нэгтгэж өг, тэгвэл таны цараатай сэтгэлгээний нөөцөөс ямар нэг чухал зүйл даруй гарч ирнэ. 

ДОНАЛЬД ТРАМПЫН ЗӨВЛӨГӨӨ ОНОЛООС АМЬДРАЛД
Өргөн, цараатай сэтгэж сурснаар та амьдралынхаа зургийг илүү тод, томруун, хурц будгаар зурж чадна.

• Бүр бодол төлөвлөгөөний шатанд байхад нь ч аливаа эхлэл санаачилгын өмнө түүний цар хүрээг нэмэгдүүлэх аргыг дэвшүүлэн тавь. Бодитой, боломжийн байдалд санаа бүү зов. 

• Таны бодол санаа бүрэн юм уу зарим талаар хэрэгжих бо­ломжтой эсэхийг шалга. Таны замд ямар саад бэрхшээл учирч болохыг тодруул.

• Энэ саад бэрхшээлийг давах арга зам болон ингэхэд шаардагдах зардлыг судла. Жишээ нь, түнштэй зардал, эрсдэл, ашигийг хувааж, түүнчлэн танд дутаж байгаа түүний чадвар, туршлага, хэлхээ холбоог ашиглахын тулд түншээ ажил төрөлд оролцохыг урих эсэхээ бод. Илүү өргөн цараатай төсөлд зо­риулж гаргасан цаг хугацаа, хүчин чармайлт, хөрөнгө мөнгө нь шалихгүй төсөлд оруулах шаардлагатай мөн тийм нөөцтэй харьцуулж болохоор байдаг ч өгөөж нь асар их өсдөг.

• Хэрвээ өргөн цараатай бодол төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг хугацааг буруу сонгож, зардал нь хэтэрхий өндөр гарч, түүнч­лэн бусад асуудал байгаа бол таны санааг зарим талаар хэрэг­жүүлж болох эсэхийг бод. Бусдыг нь ирээдүйд үлдээ, нөх­цөл байдал өөрчлөгддөг; хэрэгжих боломжгүй мэт өчигдөр санагдаж байсан тэр зүйл маргааш бүрнээ биелэх боломжтой болох нь бий.
Эх сурвалж:  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 23/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 21/

    Сүлжээний ажил огтхон ч биш юм шүү http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд ту

    Хариулах