Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 23
・ 1
2017.I.23-2017.I.29
ХОНЬ

Хувийн амьдралд сорилттой тулгарна. Магадгүй таны мөрөөдөл биелэж эхэлнэ. Бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байх боловч багагүй хүчин чармайлт шаардана. Орлого нэмэгдэж, түрийвч зузаарна. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс осол аваарт орохоос сэрэмжлээрэй. Та нарын зарим зугаа цэнгэлд хэт автаж, их хэмжээний мөнгө алдах бололтой.
ҮХЭР

Энэ долоо хоногт таны амьдралд тайван байдал үргэлжилнэ. Олон хүний өмнө нэрээ бодож, бодлогогүй алхам хийхээс сэрэмжлээрэй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал улам дордож, их хэмжээний зарлага гарах бололтой. Бусдад туслахдаа өөрийн нөөц бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй.
ХАМТАТГАХ

Ажил хэргийн харилцаанд тааламжтай. Бизнесийн гэрээ хэлцэл амжилттай явагдаж, их ашиг орж ирнэ. Дасгал хөдөлгөөн, эрүүл хоололтын дэглэм баримтласнаар эрүүл мэндийн байдал сайжирна. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо. Гэр бүлдээ цаг гаргаж, эрүүл мэндэд нь анхаарал тавих хэрэгтэй. Гэнэтийн зочин таны тайван байдлыг алдагдуулах мэдээ дуулгах бололтой.
МЭЛХИЙ

Ур чадвар, авъяас чадвараа батлан харуулах долоо хоног. Энэ долоо хоногт та мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ажил хэрэгт үүрэг хариуцлага өндөр байх тул алдаа гаргахаас болгоомжлоорой. Найз нөхөд чинь танд үнэлж баршгүй том тус хүргэнэ. Гэнэтийн тохиолдлоор их хэмжээний алдагдалд орж магадгүй. Мөрийтэй тоглоом, аз сорьсон зүйлсээр оролдох хэрэггүй.
АРСЛАН

Хайрыг мэдрэх долоо хоног. Эдгээр өдрүүдэд та эргэн тойрны хүмүүсээс хайр халамжийг илүүтэй мэдрэх болно. Долоо хоногийн эхээр ажлын ачаалал их байх болно. Төлөвлөснөөсөө их зарлага гаргах хэрэггүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөхөд бэлдээрэй.
ОХИН

Салаа замын эхэнд ирсэн мэт санагдана. Сэтгэл санаа хоёрдож, мухардалд орсон мэт санагдах бололтой. Заавал шийдвэр гаргах гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Хэсэг анхаарлаа өөр зүгт хандуулж, цаг хугацаа өнгөрөхийг хүлээ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгт том асуудал үүс мэднэ. Таны буруутай үйлдэл их хэмжээний алдалд оруулж болзошгүй. Стресс бухимдлаа тайлахдаа согтууруулах ундаа, итгэлгүй найз нөхдөөсөө хол байсан нь дээр.
ЖИНЛҮҮР

Ажлын эрч хүч оргилно. Эдгээр өдрүүдэд ажил хэрэгтээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Албан тушаал ахих, цалингаа нэмэгдүүлэх боломжийг битгий алдаарай. Хосуудын харилцаанд зөрчил үүснэ. Нэгнийгээ сонсохыг хүсэхгүй байгаагаас асуудал улам хурцдаж, харилцаагаа төгсгөхөд хүрч болохыг анхаар. Толгой өвдөх, мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай.
ХИЛЭНЦЭТ

Танилын хүрээ тэлэхийн хэрээр шинэ сонин хүмүүстэй нөхөрлөж эхэлнэ. Найз нөхөд, хайртай хүндээ сэтгэлээ уудалж илэн далангүй яриа өрнүүл. Ингэснээр тэд таныг илүү сайн ойлгож, дэмжин тусална. Бусдад сэтгэлээ уудлах нь өөрийг чинь өрөвдөлтэй харагдуулах зүйл огтхон ч биш гэдгийг та ойлгоно. Тэр ч бүү хэл хэн танд анхаарал, халамж тавьдгийг мэдэж чадна.
НУМ

Зөрчилтэй долоо хоног. Таны амбиц хувийн амьдралтай чинь нэлээд зөрчилдөх бололтой. Хийхээр төлөвлөсөн, товлосон зүйлээ олонд дэлгэлгүй чимээгүй хэрэгжүүлсэн нь дээр. Долоо хоногийн дундуур нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийх хэрэгтэй болж магадгүй. Сэтгэл санаа тогтворгүй байх тул аливаад сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Эрүүл мэндийн байдал сайжирч, эмчилгээ сувилгаа үр дүнгээ өгнө.
МАТАР

Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй байдлыг шаардах болно. Ялангуяа, ажил хэргийн салбарт амбицаа харуулах хэрэгтэй. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Долоо хоногийн сүүлээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд анхаараарай. Ганц бие хүмүүст гэнэтийн сайхан учрал тохионо. Хосуудын харилцаа батжина.
ХУМХ

Өнгөрснөө мартаж, ирээдүй өөд тэмүүлэх үе. Төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг эрэлхийл. Ажилдаа анхаарлаа хандуулж, бүрэн гүйцэт өөрийгөө дайчлаарай. Хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үргэлжилнэ. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй холбоо тогтооно. Гэвч ямар ч үед түрүүлж алхам хийхээс зайлсхийгээрэй. Эрүүл мэндийн байдал хэвийн байх бөгөөд орлого нэмэгдэнэ.
ЗАГАС

Долоо хоногийн эхээр ажилд саад их байна. Ажил хэрэгч уулзалт, мэдээлэл авч боловсруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Урт хугацааны харилцаа тогтоох шинэ танилууд гарч ирэх бололтой. Эхний гурав хоногт тус ордынхон эсрэг хүйстнүүдийнхээ дунд нэлээд амжилттай байна. Тиймээс ч энэ үед шинэ хайртай учирч, шинэ хүнтэй танилцахад таатай байна. Нэмэлт орлого орж ирнэ. Гэхдээ нарийн тооцоотой байж зарлагаа хянаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.