Өмнөговь аймагт гарсан цуврал хэргийг 19 настай этгээд үйлдсэн болох нь тогтоогдлоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 23 ・ 3

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд онц ноцтой цуврал хэрэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Харин уг хэргийн талаар тус аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна. Тус аймагт үйлдэгдсэн онц харгис хэрцгий, хүний биед аюултайгаар хүч хэрэглэн үйлдэгдсэн дээрэм, булаалт, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан гэмт хэргүүдийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Р гэгч 19 настай залуу үйлдсэн болохыг тогтоосон байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Төмөрмөнх "Уг хэргүүдийг илрүүлэхэд цагдаагийн албан хаагчид долоо хоног нойр хоолгүй ажилласан. Хэргийг үйлдсэн байдал нь балмад танхай бөгөөд биеэ хамгаалж чадахгүй бага насны эмэгтэй хүүхэд, охид бүсгүйчүүдийг шөнийн цагаар дээрэмдсэн. Дээрмийг үйлдэхдээ биед нь гэмтэл учруулан, тархи толгойг нь хагалж эд зүйлийг нь булаасан байсан. Мөн энэ сарын 14-нд Политехник коллежийн хашаанд 19 настай эмэгтэйг зодож, бие нь хүнд гэмтэл учруулан, хүчирхийлж орхисон хэрэг гарсан. Энэ бүх хэргийг нэг хүн үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байна" гэлээ.Хэргийн хохирогч гэх 19 настай оюутан охины биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн өдөр гэмт хэрэгтэн хохирогч охиныг маш холоос удаан дагасан гэнэ. Сэжигтэн охиныг дагаж явахыг "Петровис" шатахуун түгээх станцын ажилтнууд харсан байдаг ба оюутан охин дотуур байрныхаа хуралд суухаар яарч яваад ийнхүү гэмт хэргийн золиос болсон аж. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа  үргэлжилж байгаа тул хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 24/

    cool

    Хариулах
  • Муухай Монгол хүн / 2017 01 сар 23/

    алах хэрэгтэй муу новшийг баригдаагүй бол олон сайхан охинд бүсгүйчүүд хохирох байсан.

    Хариулах
  • шаабар / 2017 01 сар 23/

    Бичсэн зүйлээ сайн судалдаггүй бололтой юм. Хэрэг шалгагдаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэсэн атлаа 19 настай залуу үйлдсэн болох нь тогтоогджээ гээд шууд зарлачихсан байх юм. Тэр залуу биш байвал яах болж байна. Хэлмэгдүүлэлт биз дээ. Тэгээд ч шүүх тогтоогоогүй байхад нэг сэтгүүл

    Хариулах