2019 онд цахим гадаад паспорттой болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 24 ・ 5

Гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлж, нууцлал бүхий чиптэй, өндөр зэрэглэлийн нууцлалтай болгохоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрынхан ажиллаж байна. Албаныхны мэдээлж буйгаар гадаад паспорт шинэчлэл ирэх оны нэгдүгээр улирлаас эхэлнэ гэж төлөвлөжээ. Ингээд 2019 он гэхэд Монголын Улсын иргэд цахим гадаад паспорттой болсон байхаар төлөвлөсөн гэв.

Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Өмнө нь байсан нууцлалуудыг багтаахаас гадна олон улсын стандартад шаардлага хангахуйц бүх мэдээлэл, нууцлалыг багтааж байгаа. Үнэ нэмэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна, хэлэлцээр үргэлжилж байгаа учраас. Гэхдээ үнэ гэдэг зүйлээр барьцаалагдахаас илүү олон улсын шаардлагад нийцсэн гадаад паспортоор зорчино, хаана ч асуудал үүсэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нууцлал сайтай учраас үнэ бага зэрэг нэмэгдэхийг үйгүйсгэхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа учраас бага зэргийн үнийн нэмэгдэлд иргэд эсэргүүцэхгүй байх” гэж мэдээлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Nehed ee!!!sain yarilzah chag irlee dee!!! / 2017 01 сар 24/

    gadaad pasport yahab ee?Ta bid Mongol ornoo yaj sine tybsind gargah be?yaj ernees salah be?Zaasid bid yaj herehen amidrah be?gedeg tom asyylt bna!ter pasportnoos chini ilyy tom asuudal bygd hotod amidrah yy?Hedee ezengyi boloh yy?geed olon asyydalyyd sil sileen daraad garch irlee!eneeder hamtarch ya

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 24/

    yostoi hutsaj baigaam shuu, yamar uls ni tiim gadaad pass heregleed baina? eu-n buhii oron, asiin buh oron gadaad pass geed ulaan tsenher um bariad guij baina dag..ard tumnee shulah argaa olj yadah um!

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 24/


    cool

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 24/

    Bas l ymriinh ni show boldoo.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 24/

    Bas l ymriinh ni show boldoo.

    Хариулах