Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 24
・ 1

Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин хонины цэцэг өвчний улмаас тусгаарлан ялгаад байсан тавь гаруй хонийг гарал үүслийн бичиггүйгээр худалдсан байна. Тус сумын найман малчин өрхийн 540 гаруй хонийг цэцэг өвчний улмаас тусгаарлаж, 27 хонийг устгаад байсан юм.
Зөрчил гаргасан малчинд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн өвчтэй хонь зах зээлд борлуулсан зөрчлийг давтан гаргасан ченжийг цагдаагийн газарт шалгуулахаар мэдэгдсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.