Н.Алтанхуягийн амбицаас ард түмэн залхаад байна

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2014 11 сар 12 ・ 2

Улс орны эдийн засаг хямарсан энэ цаг үед шийдэх ёстой асуудал олон байгаа. Тэгвэл  АН-ынхан  хэнийг Ерөнхий сайдад тохоон томилох дээрээ  нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн талд намынхаа дүрэм журмыг ярьсан шигээ сууж байгаа.  Тухайлбал өчигдөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “Ардчилсан намын бүлэг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахдаа анх удаа ямар нэгэн фракцийн зөрчилгүй, жижиг ашиг сонирхолгүйгээр асуудлыг шийдлээ”  гэдгийг онцолж байсан.  Харин үүнийг Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгаль, гишүүн М.Лут-Очир, Т.Гантөмөр нар эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.  Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Байгаль “Ардчилсан намын дүрмээр УИХ дахь намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэггүй гэдгийг та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ардчилсан намын дүрэм байгаа. 2005 онд Улс төрийн намуудын тухай хууль гарсан. Түүнтэй уялдуулан гаргасан намын дүрэм байгаа. 6.8.2-д намын даргын бүрэх эрхийг зааж өгсөн. Үүний 6.8-ын 2.6-д “Намын дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн, ҮЗХ-ны хуралдаанд оруулж, хэлэлцүүлнэ” гэсэн заалттай. Тэгэхээр УИХ дахь намын бүлэгт ийм эрх мэдэл байхгүй” гэдгийг мэдэгдсэн.  

Н.Алтанхуягийн  засгийн газрыг унагахад  “yes” кноп дарсан   эсэргүүний найман гишүүнийг хөөнө, хөөхгүй гэдгээс эхлээд АН-ынхны дотоод зөрчил олноо ил болсон.  Өнөөдөр ч хэдэн биенийхээ  хэлсэн ярьсан бүхнийг  үгүйсгэсээр байгаа юм.Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын төлөөх тэмцэл  АН-ыг 2 салгаж мэдэхээр байгаа бөгөөд  Алтангадас,МҮДН фракциудын цусгүй тулаанд хэн ялах нь тодорхойгүй байна.  

Үнэндээ бүлгийн хурал болон намын шийдвэр хоёр тусдаа. Эцсийн шийдийг Н.Алтанхуяг гаргах болно. Харин Н.Алтанхуяг “Засгийн газрын эсрэг кноп дарсан нэг ч гишүүнийг би Ардчилсан намын даргын хувьд дэмжихгүй”  гэдгээ илэрхийлж байсан.  Тэгэхээр Ерөнхий сайдад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдэгт АН-ынхан хугацаа алдахаар байна.

Ирэх оны төсөв, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхээс эхлээд шийдэх ёстой олон асуудал улс орны өмнө байгаа.  Ийм байхад АН-ынхан  хөнжилдөө хөлөө жийлцэж болоогүй Ерөнхий сайдыг  огцруулах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.  

Үнэндээ Төрийн тэнэглэлээс түмэн олон залхаад байна
Н.Алтанхуягийн амбицаас ард түмэн залхаад байна...

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 12/

    Ардчилсан намын удирдлагууд мянга мянган гишүүн дэмжигчидээсээ ичээсэй дээ хөөрхий

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 12/

    Эх орны эрх ашгаас урвасан Намын нэр,Нутгийн нэр гутаасан энэ **************** бирднээс хурдан салцгаая,

    Хариулах