БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВД ЗОЧЛОВ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 25 ・ 1

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Туркийн хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-ын Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи нар   Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих  Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайван төвийнхөө үйл ажиллагаа, бойжигчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг хүндрэл, бэрхшээл, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцсон байдал зэргийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээс худалдаж авах, тоног  төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцаж болно гэдгийг тодотголоо. Тус төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын байр, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: