Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 26
・ 3
Энэ сарын 18-ны өдөр байгуулагдсан "Ард түмний онц түр зөвлөл"-өөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус зөвлөл оффшор данстай улстөрчдийг шалгуулан, хариуцлага тооцуулах зорилготой байгуулагдсан аж. Онц зөвлөлийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун сонгогдон ажиллаж байна.
Зөвлөлөөс улс төрийн намуудад хандан уриалга, Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлж буй мэдэгдэв. Тэд улс төрийн намуудыг оффшор данстай улстөрчдийг шалгуулах шударга үйл хэрэгт нэгдэхийг уриалсан байна. Харин Ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгч, хяналт тавихыг шаарджээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.